Энэ номыг Оросын түүхч, зохиолч, нийтлэлч Кирилл Бенедиктов бичжээ. 2016 оны арваннэгдүгээр сарын 8-наас (АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас) өмнө хэвлэсэн уг номын оршилд Оросын ШУА-ийн жинхэнэ гишүүн, Москва дахь “Америк” их сургуулийг үндэслэгч Эдуард Лозанский “Хар хун” гэдэг номын гол баатар Дональд Трампын амьдрал, албан тушаалд төдийгүй түүнийг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан тохиолдолд тус улсын хийгээд хэтрүүлэггүй хэлэхэд дэлхий дахинд чухал үйл явдал болох юм. Америк улсад тулгамдсан олон асуудал байгаа ч түүхийн өнөөгийн нөхцөлд дотоод, ялангуяа гадаад бодлогодоо эдийн засаг, цэргийн хэт их гүрэн хэвээр байгаа бөгөөд Цагаан ордны эзнээс бүх юм биш гэхэд маш олон зүйл хамаарч байгаа” гэж бичсэн байна. Нэг жилийн (2016 оноос) өмнө бол түүнийг төдийлөн хайхардаггүй байв. Түүнийг “алиалагч”, “алиа салбадай” гэх мэтээр хочилдог.
Оросын улс төрийн сэтгүүл зүйлд Трампыг Владимир Жириновскийтэй зүйрлэх дуртай. Тэгвэл Дональд Трамп сонгодог утгаар “Хар хун” юмсанж” гэсэн зохиолчийн мөрүүд энэ номд бий. Санаанд оромгүй хэрнээ үлэмж үр дагавартай, тайлбарлахад түвэгтэй биш ч хэн ч урьдчилан таамаглаж чадаагүй, ойлгомжгүй үйл явдал, хүнийг “хар хун” гэх нь бий. Үндсэндээ “ховор” гэсэн үг л дээ. “Трамп хар хун болж байна” гэх бодол Кирилл Бенедиктов энэ номыг бичихээр материал цуглуулж эхэлсэн 2016 оны эхээр толгойд нь анх орж ирсэн байна. Тэгтэл нэрд гарсан консерватив үзэлт Жон Подгорец бас Трампыг “хар хун” гэж үзэх болсон байв. Тэрбээр “Хүний амьдралд ганц удаа тохиох, өнөөг хүртэл урьд өмнө нь огт байгаагүй “хар хун” гэх ойлголтыг философич Нассим Талеб анх гүйлгээнд оруулсан юм. Ийм үйл явдалд бэлтгэж, урьдчилан мэдэж болдоггүй. Трамп чухам ийм “хар хун” байж болзошгүй хэмээн ардчилагчид дотроо түгшдэг хэмээн би боддог. Хэрэв тэр үнэхээр “хар хун” юм бол тэд түүнийг тодорхойлох талаар юу ч хийж чадахгүй” гэж Бенедиктовт хэлсэн байна.
Анзаарах нь ээ Трампын бичсэн номуудын зах зухаас бид уншиж буй, харин түүний талаар бусдын бичсэнийг, хөндлөнгийн хүнд тэр хэрхэн харагддагийг төдийлөн мэдэхгүй байж болох. Трамп хэн болох талаар энэ бэсрэг ном танд зарим зүйл хэлж өгнө биз ээ.
Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн нэг бүрэн эрхийн хугацааг дуусгаад улиран сонгогдох, эсэх нь маргааш тодорхой болох гэж байхад Америкийн улс төрийн тавцан дээр түүнийг гарч ирэхийн өмнөхөн үеийн тухай өгүүлсэн ном таны гар дээр очиж байна.
Бэлтгэсэн: Р.Жаргалант