БШУЯ-наас их дээд сургуулиудад хийж байгаа шалгалт, хотоос нүүлгэх талаарх мэдээллийг дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр өглөө.
Тэрбээр, “Цахим орчинд тараад буй 12 сургуулийг хаах гэж буй мэт мэдээлэл гарсан байна лээ. Энэ бол ташаа мэдээлэл. Ер нь бүх их дээд сургуулийн үйл ажиллагааг шалгаж байгаа ба яамнаас хувийн, төрийн гэж ялгалгүй шалгадаг журамтай. Шалгасан сургууль бүрээ хаана, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэсэн зүйл байхгүй. Бүгдэд нь тавих ёстой шаардлагаа тавин, шаардлага хангаж чадахгүй байгаа буюу багшгүй, оюутангүй болчихсон сургуулиудыг хаана. Шууд хаана гэхээсээ илүүтэй эдийн засгийн аргаар буюу хооронд нь нэгтгэх, оюутнуудыг шилжүүлэн суралцуулна.
Ирэх жилээс тодорхой сургуулиудыг хотоос нүүлгэнэ. ХААИС-ийг Дархан-Уул аймагт, ШУТИС-ийг Эрдэнэтэд, Дорноговьд уул уурхайд түшиглэсэн сургуулиуд, МУИС-ийг Улаанбаатар хотод байлгах байр суурьтай байна" гэлээ.