Хөгжлийн хамтын ажиллагааны төлөөлөн хэрэгжүүлэгч байгууллага болох БНСУ-ын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төв (KIDC) нь БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-тай хамтран “Монгол улсын хүрээлэн буй орчны эрүүл мэндийн талаарх ойлголтыг сайжруулах зорилготой ТББ-ын СДА томилох хөтөлбөр”-ийн хүрээнд УБ хотын СХД-ийн ЕБ-ын 42, 105, 107-р сургуулиудад Хүрээлэн буй орчны эрүүл мэндийн талаарх ойлголтыг сайжруулахад зориулж эд материалын зүйлсийг энэ сарын 29-ны өдөр гардуулан өгсөн байна.
KIDC-гын монгол дахь төлөөлөгчийн газар нь Сайн дурын багынхныхаа төлөвлөж байсан ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж тус сургуулиудын “Эко-Бүлгэм”-ийн ангийг тохижуулахад зориулж эд материалын зүйлс болон хог ангилан хаях савыг гардуулан өгөх арга хэмжээг сургууль тус бүр дээр зохион байгуулсан байна. Тус сургуулиудын “Эко-Бүлгэм”-үүд нь үйл ажиллагаагаа байнгын явуулдаг ба KIDC-гын зүгээс эдгээр дугуйлангуудын үйл ажиллаагааг идэвхижүүлэх, цаашид хэрэгжүүлэх боломжтой зайны сургалтанд зориулж тоног төхөөрөмж, үйл ажиллагаа явуулахад зориулсан эд материал, сургууль дотроо хогоо ангилан ялгаж хаяхад нь дэмжлэг болох үүднээс ангилан хаях хогийн сав зэргийг хандивласан юм. Сургуулиудын “Эко-Бүлгэм”-ийн ангид тус бүр 100 орчим сурагч хичээллэх боломжтой, ангилан хаях хогийн савыг багш ажиллагсад, сурагчид нийлээд 2400 орчим хүн ашиглах төлөвтэй байна.
Хандивийн арга хэмжээнд СХД-ийн 42-р сургуулийн захирал Ц. Даваадоо, 105-р сургуулийн захирал Г. Чимгээ, 107-р сургуулийн захирал Ш. Цэрэннадмид, тус сургуулиудийн багш, сурагч нийт 78 хүн оролцсон байна. Тус сургуулиудын захиралууд KIDC –гын хандивлаж буй эд материал нь “Эко-Бүлгэм”-ийн сурагчид төдийгүй сургуульд олон янзын үйл ажиллагаа зохион байгуулахад ашиглах боломжтой болж байгааг онцлон, мөн сургуулийнхаа сурагчидын хүрээлэн буй орчны талаарх ойлголтыг дээшлүүлж, хогыг ангилан хаяж сурах дадлыг хэвшүүлэх болноо гэж хэлэв.
Мөн өнгөрсөн 7 сард хандивласан Ковид 19-өөс урьдчилан сэргийлэх эд материалын зүйлс нь сургуулийн дотоод ариун цэвэр, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд их нэмэр болж буйг дурдаж, талархаж буйгаа илэрхийлсэн байна. Цаашдын хамтын үйл ажиллагаанд ихэд найдаж буйгаа илэрхийлэн, хамтын ажиллагааны харилцаагаа илүү гүнзгийрүүлэн хадгалж явахыг хүсч буйгаа илэрхийлсэн байна.