МУИС-ийн Номын сан үйлчилгээнийхээ цар хүрээг өргөтгөн Ховор номын уншлагын танхимаа “Ховор ном, монгол бичгийн уншлагын танхим” болгон өргөжүүлжээ.
Тус уншлагын танхим нь “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг дэмжих, залуу үедээ үндэсний бичиг соёлыг өвлүүлэх, ховор номыг судалгааны эргэлтэд оруулах, арвижуулах, үндэсний соёлын биет өвийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой байгаа аж.