БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны дунд сургуулиудад монгол хэлний хичээлүүдийг зогсоож, хятад хэлээр зааж эхлэх шийдвэр гаргасан. Үүнээс болж Өвөр Монгол хүүхдүүд, хичээлдээ явж чадахгүй, тус улсын Засгийн газрын дарамт шахалтанд орж, дөрвөн хүн эх хэлнийхээ төлөө амиа алдсан талаар хэвлэлүүд мэдээлсэн.
Түүнчлэн ганц сурагчдын хичээлийг зогсоогоод зогсохгүй, хос хэлний бодлогыг эсэргүүцэж гарын үсгээ зурсан Өвөрмонголын "Хангай" хамтлагийг олон улсын хөгжмийн фестивальд оролцуулахыг тус улсын Соёлын яам хориглосон байна.