Дулаанаа шалны халаалтаар шийдсэн, зориулалтын агааржуулалтын систем бүхий өвлийн хүлэмжин дэх анхны эко гэр цэцэрлэг Сонгинохайрхан дүүрэгт нээгдлээ.
Тус дүүргийн 84 дүгээр цэцэрлэг ийнхүү дэргэдээ эко гэр цэцэрлэгийн бүлэгтэй боллоо. Ингэснээр дахин 25 хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх оломж бүрджээ.
Нийслэлд цэцэрлэгийн хүртээмж муу байгаа энэ үед Улаанбаатар хотын захын хороолол энэхүү эко гэр цэцэрлэгийг СХД-ийн Засаг даргын Тамгын газар, “Ulaanbaatar peace avenue rotary” клуб, “Эко ногоолин” төрийн бус байгууллага хамтран байгуулсан байна.