Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна. Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Нийслэлийн удирдлагууд, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн “Хэлмэгдэсдийн хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн төр засгаас тэднийг цагаатгах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа хангалтгүй байгааг дурьдаад, нөхөх олговор болон бусад тусламжийг нэмэх шаардлагатай гэж байв.