Нарны гадаргууд титмэн хэлбэртэй гурван нүх үүссэнийг эрдэмтэд бүртгэсэн ба энэ нь дэлхийд соронзон шуурга үүсгэж болзошгүй гэж “Science alert” сэтгүүлд мэдээлжээ. Ийм нүх үүсэх нь нарны идэвхжилийн 11 жилийн мөчлөгт түгээмэл тохиолддог бөгөөд энэ үеэр үүсдэг салхи дэлхий рүү чиглэвэл манай гаригт соронзон шуурга үүсгэдэг аж. Үүний улмаас эрчим хүч хэлбэлзэх, хиймэл дагуулын харилцаа илт саатдаг байна.