Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өндөр настай хоёр хүн гэртээ угаартаж, нэг нь амиа алджээ

Иргэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаарх мэдлэг тааруугаас болж эрсдэлд орж, хохирч байна. Тухайлбал, энэ сарын 12-нд хог буулгаж байсан машины хажууд зогсож байсан иргэн цахилгаанд цохиулж амиа алджээ. Золгүй явдлын талаарх дуудлагыг нэг иргэн уржигдар орой 22.15 цагийн үед өгөхдөө “Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Хайрхны гудамж дахь хашаанд машин дэлбэрч хүн ухаангүй байна” гэжээ. Үүний дагуу тус дүүргийн Цагдаагийн III хэлтсийнхэн ослын газарт очиж шалгахад “Хово” загварын хүнд даацын автомашины жолооч Г барилгын хог буулгаж байтал тэвш нь өндөр хүчдэлийн шугамд хүрсний улмаас богино холболт үүсэж, хажууд нь зогсож байсан иргэн З амиа алджээ. Түүнчлэн сайжруулсан түлшинд угаартаж амиа алдах явдал гарсаар байна. Энэ явдал өнгөрсөн мягмар гаргийн шөнө болжээ. Тус дүүргийн 23 дугаар хорооны “Сургуулийн” гудамж дахь гэртээ 80, 82 настай хоёр хүн угаартаж, нэг нь нас барж, нөгөөг нь УНТЭ-т хүргэн эмчлүүлж буйг эх сурвалжууд мэдээлэв. Тэд гэртээ сайжруулсан түлш түлсэн нь хэргийн газрын үзлэгээр батлагдсан бөгөөд утаа мэдрэгчгүй, яндангаа сугалж, өрхөө бүтээгээд унтсан аж. Зарим айл энэ мэтээр утаа мэдрэгчгүй байдаг, ийм төхөөрөмжтэй нь унтраачихсан, зайг нь солиогүйгээс ажиллахаа больсон зэргээс шалтгаалан угаарын хийд хордох явдал гардаг учраас заавар зөвлөмжийг сайтар дагах, аливаа эрсдэлтэй үйлдэл хийхдээ анхаарал болгоомжтой байхыг хууль сахиулах байгууллагаас сануулж буй юм.

Бэлтгэсэн: Г.Орчлон

1
Савж уналааСавж уналаа
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.