- Эхлэл
-
Эрүүл мэнд-Эрхэм баян
Г.Ганхуяг: “Эрт илрүүлэг-2”-оор ураг, нярайд голлон анхаарч, хорт хавдрыг илрүүлнэ
Засгийн газар, ЭМЯ-наас хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан, зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээг 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн орон даяар зохион байгуулсан билээ. Эрт илрүүлгийн үр дүнгийн тухайд салбарын сайд нь “Нийтийг хамарсан эрт ирлүүлэг, шинжилгээг их зардлаар хийсэн ч бага өвчлөл илрүүлж, үр дүн багатай ажилласан.
2025-02-03
Т.Энхнаран: Дөрвөн хүн тутмын нэг нь архаг стресст өртсөнийг тогтоолоо
ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, анагаах ухааны доктор Т.Энхнарантай ярилцлаа. Тэрбээр “Монгол Улсын хүн амын дундах стрессийн түвшний тархалт, түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлийг судлах нь” сэдэвт судалгааны ажлаараа өнгөрсөн сард анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан юм.
2025-01-29
Ш.Энхтуяа: Аминокомплексийг ядаргаа тайлах, дархлаа дэмжих зориулалтаар хэрэглэдэггүй
“Ядраад байна, нойргүй болчихлоо. Архаг ядаргаанд юу сайн бэ” гэх асуултад өрхийн эмч, хувийн эмнэлгийнхэн, эмийн санч нар ихэвчлэн аминокомплекс санал болгодог. Архаг ядаргаанд зургаан сард нэг удаа, дархлаа дэмжих зорилгоор жил бүр хийлгэхэд сайн гэж зөвлөдөг. Гэтэл иргэдийн өргөн хэрэглэх болсон энэхүү аминхүчлийн нэгдэл нь эмд мэдрэг, харшилтай хүмүүст гаж нөлөө үзүүлээд зогсохгүй аминд нь хүртэл аюултай болохыг клиникийн профессор, эмнэл зүйн эм судлаач Ш.Энхтуяа сэрэмжлүүллээ.
2025-01-28
Б.Мөнхзул: 11-14 насныхан хүний папиллома вирусний эсрэг вакцинд хамрагдах боломжтой
Умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч хүний папиллома вирус (HPV)-ээс сэргийлэх вакциныг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас улсын хэмжээнд хийж эхэлсэн билээ. Хүйс харгалзахгүй, 11 насныханд хийж буй уг дархлаажуулалтад өдгөө зорилтот бүлгийнхний 27 хувь нь хамрагджээ. Манай улс хүний памиллома вирусний эсрэг вакциныг Дархлаажуулалтын тухай хуулийн хүрээнд үндэсний товлолд хамруулсан. Үүний дагуу дээрх насны 78 000 орчим хүүхэд уг вакциныг заавал хийлгэх заалттай.
2025-01-28
Эрт илрүүлэгт нийт 1.6 сая орчим иргэн хамруулжээ
Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд нийт хүн амын 47.1 хувь буюу 1 593 838 иргэн хамрагджээ. Тэдний 509 072 буюу 38 хувь нь эрүүл байсан гэнэ. Харин 62 хувь нь ямар нэгэн өвчин эмгэгтэй байж.
2025-01-24
Хөдөлгөөн засалчийн эрэлтийг нийлүүлэлт нь хэзээ гүйцэх вэ
Жил бүр эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж буй мэргэжлийн нэг нь яах аргагүй хөдөлгөөн засалч юм. Гэмтлийн улмаас эрүүл мэндийн байгууллагад хандах хүний тоо олшрох тусам энэ чиглэлийн мэргэжилтний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна.
2025-01-21
Нярайн уушгины хам шинжийн эмчилгээний шинэ технологи нэвтрүүллээ
Улсын хэмжээнд 2023 онд нярайн өвчлөлийн 30 913 тохиолдол бүртгэгдсэн нь мэндэлсэн нийт хүүхдийн 50 орчим хувийг эзэлсэн юм. Дөнгөж төрсөн хоёр хүүхэд тутмын нэг нь амьсгалын замын халдвар, тэр дундаа уушгины үрэвсэлт өвчинд шууд өртөж байгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхний судалгаанд дурджээ.
2025-01-17