330 мянган га талбайд хортон шавж устгах ажил зохион байгуулах нь
Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн нэгдсэн арга хэмжээг нийслэлд энэ сарын 8-11-нд найман байршилд зохион байгуулахаар төлөвлөж буйг БОАЖЯ-ныхан өчигдөр мэдээллээ. Тодруулбал, иргэд, аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн байдлаар найман газарт мод тариулна гэсэн үг. Өнөө жилийн хаврын мод тарих арга хэмжээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 310 орчим байгууллагын ажилтан, албан хаагч оролцох урьдчилсан тооцоо байгааг мэргэжилтнүүд хэлэв.
2024-05-01
"Хамтын эрэн сурвалжилга" үндэсний тэтгэлэгт хөтөлбөр эхэллээ
Хэвлэлийн Хүрээлэнгээс сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, иргэний нийгмийн идэвхтнүүдэд чиглэсэн “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үндэсний тэтгэлэгт хөтөлбөр” -ийг дөрөвдүгээр сарын 29-нд нээлээ. Энэхүү үйл ажиллагааг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Азийн сангийн “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.
2024-05-01
Дурласан мэргэжлээрээ дуурсах алдраа бүтээсэн хүмүүн
1973 оны зуны нэгэн сайхан орой. 1600 орчим хүн амтай буйд сумын галт тэрэгний буудалд саарал хүрэмтэй залуу хөх торгон дээлтэй, шар дурдан бүстэй, хоёр салаа урт гэзэгтэй тулгар бүсгүйг дагуулан иржээ. Ганц ч таних хүнгүй нутагт томилолт өвөртлөн очсон залуу хос бол Долгорын Цогбадрах, Мэндийн Сэртэв нар билээ. Тухайн үед бүх нийтэд бүрэн бус дунд боловсрол эзэмшүүлэх төр засгийн бодлогын хүрээнд олон сумын бага сургуулийг найман жилийн сургалттай болгож байв
2024-05-01
Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудлыг төрийн нууцаас гаргах боломжтой
Улс, төрийн нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр гүтгэгдэж, эрүүдэн шүүгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг хамгаалах ажлын хэсгийн хурал дөрөвдүгээр сарын 26-нд болсон. Тус хурлаар яригдсан саналуудыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргийг хянан үзээд, тухайн эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргах асуудлыг сөхсөн.
2024-05-01
АСЕМ-ын үеэр авсан автобуснуудыг АТГ, ЦЕГ, УЕПГ-т санхүүгийн түрээсээр олгожээ
Фэйсбүүкт өмгөөлөгч Б.Баяраа “Хөгжлийн банкны 2018-2022 оны олон улсын аудитлагдсан санхүүгийн тайланг сонирхож байтал Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар хамтдаа хоёр тэрбум гаруй төгрөгийн зээл авсан болж таарлаа. Сүүлийн тайлангаар ЦЕГ, УЕПГ зээлээ төлж дуусгаагүй байна. Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газар “Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж өрөөлийн толгой дээрх өвсийг харна” гэгчээр маш олон бизнес эрхлэгч-зээлдэгч нарыг зарим зээлээ зориулалтын бусаар зарцуулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар шүүхэд шилжүүлж ял шийтгүүлсэн
2024-05-01
Зургаан сумд тарваганы тархац, нөөцийн судалгааг эхлүүлэв
Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн судлаачид Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдтэй хамтран тарваганы тархац, нөөцийн судалгааг зургаан сумд эхлүүллээ. Тодруулбал, судлаач, мэргэжилтнүүд Увс аймгийн Бөхмөрөн, Сагил, Тариалан, Түргэн, Ховд, Улаангом сумд хоёр долоо хоногийн хугацаанд буюу энэ сарын 14 хүртэл тандалт судалгаа хийх юм байна.
2024-05-01
Нарны авто замыг хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 06-ны өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 09-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ.
2024-05-01
Сонгуулийн насны иргэдийн мэдээллийг УБЕГ-т хүргүүлж дуусав
Эрх бүхий байгууллагууд сонгуулийн насны иргэдийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэх хугацаа дууслаа. Тодруулбал, эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон иргэдийн мэдээллийг Дээд шүүх, хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан иргэдийнхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, 60, түүнээс дээш хоногоор гадаад улсад зорчсон хүмүүсийнхийг Хил хамгаалах ерөнхий газар хүргүүлэх үүрэгтэй
2024-05-01
ГЗБГЗЗГ-ын дарга асан Ц.Ганхүүг нэмж шалгаж дуусжээ
Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-ын даргаар ажиллаж байсан Ц.Ганхүүд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмж шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-ын хяналтад шилжүүлжээ. Тус хэлтсийнхэн дөрөвдүгээр сарын 22-26-нд эрүүгийн 877 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 12-т нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэхээр болсны дотор дээрх хүний үйлдэл багтсан аж.
2024-05-01
Хүний амь захиалгаар хөнөөлгөсөн эрийг шилжүүлэн авчрав
Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дахь орон сууцын хотхонд амьдарч байсан иргэн А-ийн амийг захиалгаар хөнөөлгөсөн хэрэгт холбогдсон Ё.Баттөгсийг цагдаагийнхан Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполд хандан эрэн сурвалжилсны дүнд Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд өчигдөр шилжүүлэн авлаа. ХЗДХЯ, ЦЕГ-аас Австралийн хууль сахиулах байгууллага, тус улсын Интерполын үндэсний төв товчоотой хамтран ажилласнаар манай талд хүлээлгэн өгсөн байна
2024-05-01
Монголын радио 1931 оны энэ өдөр анхны нэвтрүүлгээ цацжээ
1930 онд МАХН-ын Төв Хороо, Хянан байцаах төв комиссийн хамтарсан хурлаас “агаарын мэдээ” байгуулах тухай шийдвэр гарчээ. Улмаар ЗХУ- аас радио хүлээн хүлээгч, микрофон, чанга яригч гэх мэт тоног төхөөрөмжийг авчирсан түүхтэй. Радиогийн материал техникийн баазыг байгуулахын тулд “Монгол радио” гэдэг хоршоог байгуулж, 1931 онд радиогийн техникийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 12 хүнийг Оросын Эрхүү хот руу илгээжээ.
2024-05-01