Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэрэг зөрчил

Шүүх шинжилгээний байгууллагын шинжилгээний Лабораториуд шинэ шатанд гарлаа

Химийн шинжилгээний лабораторид: Монгол Улсад хийгдэх боломжгүй байсан ахуйн хэрэглээний хийн найрлага тодорхойлох,
2024-02-19

Багш эмэгтэйг орцонд олон удаа хутгалжээ

Эмэгтэй хүнийг орцонд хутгаар олон удаа гэмтээсэн хэрэг Сэлэнгэ аймагт гарчээ. Тус аймгийн Сүхбаатар сумын нутаг дахь нэгэн орон сууцын орцонд хутгалуулсан хүн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу шалгахад 49 настай Н гэх эмэгтэй нуруу, гар, хүзүү зэрэг газраа олон удаа хутгалуулж, шархадсан байсан аж. Хохирогч эмэгтэйгээс тухайн хэргийг үйлдсэн этгээдийн талаарх мэдээллийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд авч, эрлийг зохион байгуулснаар сэжигтэн эрийг Алтанбулаг боомтод очсон байхад нь саатуулсан гэнэ
2024-02-19

“Эгнээ байраа буруу эзэлсэн” гэх шалтгаанаар маргалдсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас иргэн “Б”, “Д” нар нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан
2024-02-19

Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 100 дуудлага бүртгэгджээ

Нийт дуудлагын 1226 зөрчлийн шинжтэй, 69 гэмт хэргийн шинжтэй  дуудлага
2024-02-19

Согтуурал хэмжих багаж авах хөрөнгөөс завшсан ИТХ-ын даргыг шүүхэд шилжүүлэв

Орон нутгийн удирдах албан тушаалтнууд төсвийн болон хандивын хөрөнгөөс ямар нэг арга сүвэгчлэн завшиж, өөрсдөдөө давуу байдал бий болгосон тохиолдол гарсаар байна. Тухайлбал, Ховд аймгийн Буянт сумын ИТХ-ын дарга Б.Цэнд-Аюушид холбогдох хэрэгт тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Сум дундын шүүхдээ шилжүүлжээ. Тэрбээр Ховд аймгийн Буянт сум дахь Цагдаагийн хэсэгт драгер буюу согтуурал хэмжих багаж авах төсвийг нь баталсан гэнэ. Улмаар “Буянт Ундрах шим” гэх компанитай уг багажийг нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг нь түүндээ “Alcotest 7510” загварынхыг авахаар болсон аж. Гэвч хямд үнэтэй “Alcotest 6820” загварын багаж хүлээн авч, зөрүү мөнгийг нь завшиж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх заалтын дагуу яллагдагчаар татагдсан байна
2024-02-19

“Угаасан” мөнгөөрөө “Мөнххада”-гаас автомашин авсан НҮГ-ын дарга асныг шүүхэд шилжүүллээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газар (НҮГ)-ын даргаар ажиллаж байсан Х.Эрдэнэбилэг, ерөнхий нягтлан бодогч Х.Цогзолмаа нарт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Бидний авсан мэдээллээр Х.Эрдэнэбилэг, Х.Цогзолмаа нар 2020 оны аравдугаар сард “Сачу актив инвест” ХХК-ийн удирдлагатай өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай байгаа бага үнийн дүнтэй, түргэн элэгдэх шинж чанартай бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан аж
2024-02-16

“Ноёд групп”-ийн захирал Г.Буяндоржийг 40 сая төгрөгөөр торгосон ялыг хэвээр үлдээлээ

“Ноёд” групп, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Д.Батжаргал, “Скай тауэр Энхбуян” компанийн захирлаар ажиллаж байсан Ч.Ууганбаяр, БНХАУ-ын ӨМӨЗО-ы иргэн, “Ахон” компанийн захирал Э.Хурцаа нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцжээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн өнгөрсөн оны есдүгээр сарын 29-ний шийтгэх тогтоолыг Б.Буяндорж, Д.Батжаргал болон тэдний өмгөөлөгч нар эсэргүүцэн давж заалдах гомдол гаргасан аж. 
2024-02-16

Дээрмийн хэрэгт холбогдсон эмэгтэйг “Шувуу” ажиллагаагаар хүлээн авав

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд эрүүгийн хэрэгт холбогдоод эрэн сурвалжлагдаж байсан хүмүүсийн байгаа газрыг тогтоон эх оронд нь шилжүүлэн авчирч буйбилээ. Хамгийн сүүлд энэ сарын 13-нд Туркээс шилжүүлэн авч, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийнхэн мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж байна
2024-02-15

Хятад иргэд Манжийн үеийн болон Богд хаант Монгол Улсын түүхэн бичвэрүүд хил давуулахыг завджээ

Гадаадын иргэд, тэр дундаа өмнөд хөршийнхөн манай түүх, соёлын дурсгалт, үнэт, хосгүй үнэт зүйлсийг сонирхдог, цуглуулахын тулд өндөр ханшаар худалдаж авах явдал байсаар. Тийм нэгэн хэрэгт Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, БНХАУ-ын иргэн Рэн Жиюүн, Лью Вэйшин нарын гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг шүүгч Т.Батжаргал өнгөрсөн мягмар гарагт хянан хэлэлцээд хэрэг гарсан нутаг дэвсгэр болох Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ. 
2024-02-15

Хүн дайрсан галт тэрэгний хоёр машинчид яллах дүгнэлт үйлджээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг, Сүхбаатар депогийн 24 дүгээр км-т төмөр зам дээр хэвтэж байсан хүнийг дайрч амийг нь хохироосон хэрэгт холбогдуулан галт тэрэгний машинч И.Амгалан, туслах машинч Б.Лхагвасүрэн нарт Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ. Прокурорын байгууллага энэ сарын 5-9-ний хооронд 203 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор эл хоёр машинчийн хэрэг багтсан юм.
2024-02-15

Чанаргүй гэж дүгнэсэн эм, бүтээгдэхүүнийг худалдаж байгаа, эсэхийг хянах байгууллага алга

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болсон хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа өдөр бүр алдагдсаар буй билээ. Түүн дотроо эрүүл мэндээ хамгаалуулах эрх зөрчигдөж, өвчнөө илаарьшуулахын тулд ууж, тариулж байгаа эм, тарилга, биологийн идэвхт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын асуудлыг сүүлийн үед хурцаар хөндөх болсон
2024-02-14

Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 159 дуудлага бүртгэгджээ

Нийт дуудлагын 1863 зөрчлийн шинжтэй, 87 гэмт хэргийн шинжтэй  дуудлага
2024-02-14

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 57.6 хувиар буурчээ

Өнөө жилийн сар шинийн баярын өдрүүдэд зам, тээврийн осол, гэмт хэрэг, зөрчил харьцангуй цөөн гарсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс танилцуулав. Энэ сарын 9-12 хүртэлх хугацаанд зам, тээврийн ослоор 24 том хүн, хүүхэд гэмтсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 22-оор цөөн үзүүлэлт болжээ. 2023 оны Цагаан сараар найман хүн ийм шалтгаанаар эндсэн бол өнөө жил нэг иргэн амиа алдсан байна
2024-02-14

Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй Хятадын компанийн захиралд ял шийтгэв

Нүүрс тээвэрлэн хилээр гаргадаг аж ахуйн нэгжүүд мэргэшсэн жолооч нарын үнэмлэх, бичиг баримтыг бүртгэж аваад, өөрсдийн хүний нөөцтэй юм шиг харагдуулдаг ч татварын болон нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байх тохиолдол цөөнгүй гарах болжээ. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай тийм аж ахуйн нэгжийн удирдлагад холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Өмнөд хөршийн иргэн, манай улсад үйл ажиллагаа явуулдаг “Гуо хуй олон улсын тээвэр”, түүний охин компани болох “Галба-Ус”, мөн “Ихборзон говь” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ян Фэнтао манай улсын нийгмийн даатгалын шимтгэлд нийт 878.5 сая гаруй төгрөг төлөх ёстой байсан ч түүнийг нь худал мэдүүлж зайлсхийсэн хэрэгт холбогдсон юм
2024-02-14

Гамшигт үзэгдлийн улмаас 10 хүн нас баржээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу хоёрдугаар сарын 5-11-ний өдрүүдэд нийслэлийн зургаан дүүрэг, 20 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын 89 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
2024-02-12

ТЦА: Сар шинийн баярын өдрүүдээр зам тээврийн ослоор хүний амь эрсэддэг явдлыг таслан зогсоох хэрэгтэй

2022 оны цагаан сарын баярын амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 18, 2023 оны цагаан сарын баярын өдрүүдэд 8 хүн тус тус нас барсан харамсалтай тохиолдлууд гарсан.
2024-02-09

Халаасны хулгайн хохирогч болохоос сэрэмжлүүлэв

Оны эхний 25 хоногт хулгайлах төрлийн гэмт хэрэгтэй холбоотой дуудлага, мэдээлэл 518 бүртгэгдсэнээс 86 нь халаасных байсан гэнэ. Сүүлийн долоо хоногийн хугацаанд гэхэд зөвхөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ийм хэргийн дөрвөн дуудлага бүртгэгдсэн аж. Эдгээрийг энэ төрлийн гэмт хэрэг өмнө нь үйлдэж, ял шийтгүүлж байсан 29-48 насны залуус үйлдсэнийг цагдаагийн байгууллагынхан хяналтын камерын тусламжтайгаар олж тогтоон, мөрдөн шалгаж буй юм.
2024-02-09

7.3 тэрбумын эзэн С.Батдөл нарыг гомдлыг Дээд шүүх хэрэгсэхгүй болгов

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, шүүгч Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт, Б.Амарбаясгалан нарын бүрэлдэхүүн тэдний гомдлыг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, гэм буруутай гэдгээ няцаах үндэслэл тогтоогдоогүй хэмээн дүгнэж шүүгдэгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болголоо. Харин хахуульд авсан гэх 5.4 тэрбум төгрөгтэй холбоотой үйлдлийг нь шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэн шалгах боломжтой гэдгийг тодотгоод прокурор хэрхэн шийдвэрлэхийг шийдэх ёстой гэдгийг нэмжхэлсэн юм. 
2024-02-08