Богдхан ууланд тарвага агнасан хоёр хэрэг илрүүллээ
Улаанбаатар хотын харьяат иргэн З хулгайгаар ан хийснийг тогтоосон бөгөөд өдгөө түүнийг саатуулан шалгаж буй аж. Харин наймдугаар сарын 14-нд гарсан хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж эхэлжээ.
2024-08-19
Дуу цахилгаантай аадар бороотой
Амралтын өдрүүдэд /8-р сарын 18/ нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-08-18
Өнөөдөр 22 градус дулаан байна
Энэ сарын 15-ны өдөр Баянхонгорын зүүн, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-08-15
Дуу цахилгаантай, аадар бороо орохыг анхааруулав
Манай орны зарим хэсэгт өнөөдрөөс эхлэн дуу цахилгаантай, аадар бороо орохыг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Тухайлбал, төвийн болон говийн аймгуудын нутгаар өнөөдөр, маргааш аадар бороо орох нь. Өмнөговь, Дундговь, Төв аймгийн зарим сумын нутаг үүнд хамаарч байна. Энэ үеэр мөндөр орж, аянга буун, нөөлөг салхи гарах эрсдэлтэй гэнэ. Мөн үер усны аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа. Түүнчлэн Улаанбаатарт өнөөдрөөс энэ сарын 18 хүртэл дуу цахилгаантай, аадар бороо орох төлөвтэйг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэв. Иймд иргэдийг аюулгүй байдлаа хангах, үер, аянга цахилгааны аюулаас сэргийлэхийг зөвлөсөн байна.
2024-08-14
Нэг өрхийн 100 гаруй бог мал аянгад цохиулж хорогджээ
Архангай аймаг, Хашаат сум Номгон багийн “Хөөврийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км/-т 08.13-ны өдрийн 07:30-08:00 цагийн орчим 1 өрхийн 100 гаруй бог мал аянгад цохиулж хорогдсон тухай мэдээллийг хүлээн авчээ.
2024-08-14
Судлаачид Хөвсгөл нуурын атлас зохиох ажлыг эхлүүлжээ
ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид манай орны цэвэр усны нөөцийн 70 орчим хувийг агуулдаг, ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн Хөвсгөл нуурын атласыг зохиохоор ажиллаж байна. “Хөвсгөл нуур” атласыг 100 гаруй сэдэвчилсэн зургийн агуулгатайгаар энэ онд цахим хэлбэрээр, 2025 оны эхний хагаст хэвлэмэл хувилбараар олон нийтэд хүргэх зорилт тавьжээ.
2024-08-14
Үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16, 17-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-08-12