7,2 сая м.кв талбайг ариутгаж, халдваргүйжүүлээд байна
Үргэлжлэн борооны улмаас ус ихээр тогтсон орон сууцны хороолол, гэр хороолол, хүүхдийн тоглоомын талбай, үерийн далан шуудуу, иргэд ихээр зорчдог зах худалдааны төв болон хогийн цэгүүдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна.
2024-06-25
Тоглоомын төвөөр үйлчлүүлэхэд нэг цагийн үнэ нь 15-33 мянган төгрөг байна
Сурагчдын амралт эхэлж, хүүхдүүд гар утас болон зурагт үзэж л өдрийг өнгөрөөж байна. Гараад тоглохыг хүссэн ч тоглоомын талбай ховор. Байгаа хэд нь стандартын шаардлага хангахгүй, нурж унах дөхсөн нь элбэг. Тэдний хувьд аав, ээжтэйгээ тоглоомын төвөөр үйлчлүүлэх нь хөгжилтэй дурсамж бүтээж, гэр бүлийн халуун дотно уур амьсгал мэдрүүлдэг гэнэ. Тиймээс амралтын өдрүүдэд зорин очиход тохиромжтой тоглоомын төвүүдийн мэдээллийг хүргэе.
2024-06-25
Яармагийн шинэ гүүр үерт автаагүй гэв
Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбосон Яармагийн гүүр ашиглалтад орохоосоо ч өмнө үерийн усанд автсан тухай мэдээлэл цахим орчинд түгээд буй. Уг гүүрийг барих ажлыг өнгөрсөн онд албан ёсоор эхлүүлсэн гэх агаад зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулна хэмээн нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдэж байсан юм. Мөн уг гүүрийг 77.8 тэрбум төгрөгөөр босгож буй гэх мэдээлэл бий.
2024-06-25
Туул голын ус үерийн аюултай түвшнээс 82 см-ээр давав
Мөн үерийн улмаас эвдрэл үүссэн барилга байгууламж, авто зам, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн засварын ажлыг яаралтай хийхээ нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өчигдөр мэдээлэв. Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын далан сувгийн халих эрсдэлтэй хэсгүүдийг хүчитгэх, нийтийн эзэмшлийн зам талбайд үерийн дараах цэвэрлэгээ, ариутгал зэргийг хийхээр бэлтгэж буй гэнэ. Сэтэрч болзошгүй байршлуудад онцгой байдлын алба хаагчид үерийн далан босгож буй аж. Түүнчлэн Төв аймгийн Лүн, Алтанбулаг сум орчимд Туул гол хүчтэй үерлэж болзошгүйг холбогдох байгууллагаас анхаарууллаа.
2024-06-24
Хүннү 2222" хорооллын СӨХ ус соруулах насосоо ажиллуулж чадаагүйн улмаас иргэд хохиров
"Хүннү 2222" хорооллын СӨХ ус соруулах насосоо ажиллуулж чадаагүйн улмаас тус орчимд борооны ус тогтоод байна. Өмнө нь Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /ГУББГ/-аас насосын ашиглалтыг хариуцах санал тавьсан бөгөөд 40 тонн лаг хагшаасыг цэвэрлэж өгсөн юм. НОК-ын дарга Х.Нямбаатар тус хороололд ажиллаж, ус соруулах насосын ашиглалтыг цаашид ГУББГ хариуцахаар боллоо.
2024-06-22
Зуслангийн бүсүүд рүү автобус явж эхэллээ
Зуслангийн бүсүүд рүү өчигдрөөс эхлэн автобусаар үйлчлэхээр болсныг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. Үүгээр Гүнт-Жигжид, Гоодой, Баянбулагаас Сүхбаатарын талбай гэсэн чиглэлийг өчигдрөөс явуулж эхэлсэн байна. Түүнчлэн Таван шараас Офицеруудын ордон, Сүхбаатарын талбайгаас Зунжин, Нисэх чиглэлийн шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг ч нэвтрүүлсэн билээ.
2024-06-21
Чанга яригчийг соёлтой хэрэглэе
“Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “Хангай” хотхон орчимд байрлах явуулын “Хурдан” цэг иргэдийн ая тухтай орчинд амьдрах эрхэд халдаж, өдрийн турш чанга яригч ашиглаж байна” хэмээн нэгэн иргэн цахим хуудсандаа бичжээ. Өмнө нь иргэдийн төлөө ийм ажил хийж байгаагүй атлаа гэнэт л нэг цэгийн үйлчилгээнд хамрагдахыг уриалж буйг нь“Сонгуулийн сурталчилгаагаа болиосой” хэмээн шүүмжлэх хүн ч таарав. Төрийн цахим үйлчилгээний газрынхнаас энэ талаар тодруулахад “Энэ нь хөдөлгөөнт цэг учраас иргэдэд мэдээлэл хүргэхдээ чанга яригч ашиглах шаардлагатай.
2024-06-21
Байшинд нь гал гарсны улмаас хоёр иргэн нас баржээ
“Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутагт байшин шатаж байна” гэсэн дуудлагыг тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст өчигдөр 03:03 цагт ирүүлжээ. Иргэн М-ийн 8х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг онцгой байдлын алба хаагчид унтраасан байна. Уг галын улмаас хоёр иргэн нас барсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Тиймээс гэр, орон сууцын галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, сонор сэрэмжтэй байхыг тус байгууллагаас анхаарууллаа.
2024-06-21