Ипотекийн зээлийн хөтөлбөрийг саадгүй үргэлжлүүлэх шийдэл алга
Орон сууцын нийлүүлэлт ийм өндөр байгаа тул зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж чадвал гэр хорооллынхныг орон сууцжуулах, улмаар яндангийн тоог цөөлж, агаарын бохирдлыг бууруулах нэг хөшүүрэг болно гэсэн үг. Гэтэл орон сууцын үнэ өссөөр, зээлийн хүртээмж муу, санхүүжилт саатсан зэрэг нь эрэлт, нийлүүлэлтийн “уулзварыг” зөрүүлж иргэдийн байранд орох боломжийг улам багасгасаар байна. Энэ талаар Чингэлтэй дүүргийн иргэн М.Хас-Очир “Баянгол дүүргийн 16 дугаар хороонд 55 ам метр, хуучны орон сууцыг 160 сая төгрөгөөр худалдан авахаар борлуулагчтай нь тохирч, ипотекийн зээлийн хүсэлтээ “Голомт” банканд өгөөд зургаан сар өнгөрлөө.
2023-09-06
Сэлбэ гол дагуух үерийн түр далангийн шороог зөөв
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас 1 дүгээр хороо, Натурын гүүрнээс “S’Outlets” дэлгүүр хүртэл Сэлбэ гол дагуу үерийн эрсдэлээс хамгаалж хийсэн шороон түр даланг зөөж, тээвэрлэх ажлыг өчигдөр орой буюу есдүгээр сарын 4-ний 18:00 цагаас өнөөдөр өглөөний 09:00 цаг хүртэл хийлээ. Түр даланг шөнийн цагаар зөөвөрлөхөд дүүргийн ЗДТГ болон Цагдаагийн 1-р хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Сүхбаатар дэвшил менежмент” ААТҮГ-ын 180 гаруй ажилтан, албан хаагч 38 машин механизмтай ажиллав.
2023-09-05
Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа авч эхэллээ
Үндэсний статистикийн хорооноос Амьдрах орчны аюулгүй байдлын судалгааг улсын хэмжээнд анх удаа авч байна. Уг судалгаа нь иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах таатай орчин хангагдсан эсэх, үүнээс шалтгаалж гэмт хэрэгт өртөх эрсдэл, хүний эрхийн зөрчил болон хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн итгэх итгэл ямар түвшинд байгааг тодорхойлох зорилготой.
2023-09-05
Хотын дарга Багануур дүүргийн төрийн алба хаагчидтай уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Багануур дүүргийн төрийн албан хаагчидтай уулзаж, ажлаа авснаасаа хойш хэрэгжүүлсэн Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглал гэсэн гурван суурьт хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа.
2023-09-05
Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-д өргөн барилаа
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг батлуулахаар НИТХ-д өргөн барилаа. Уг төлөвлөгөөний хүрээнд нийт 143 үр дүн, 418 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм.
2023-09-01
Үерийн эрсдэлтэй бүс дэх байгууламжуудыг албадан буулгах ажил эсэргүүцэлтэй тулгарав
Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга байгууламжуудыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ хүрээнд “Шунхлай” ХХК-ийн шатахуун түгээх станц /ШТС/, “Акуа Гарден” хотхон, “S’Outlet” дэлгүүрийн барилгыг буулгах ажлыг өнөөдрөөс эхлүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн болон холбогдох албаныхан тухайн байршлуудад захирамжийг танилцуулж, мэдээлэл өглөө.
2023-08-31
Стартап компаниуд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой
Инновацын тухай хуулийн 16.4.1-д "Технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффист гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг төрөөс татварын бодлогоор дэмжих" тухай заалтыг хэрэгжүүлэх журам Засгийн газрын 2023 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан.
2023-08-30
Өвөлжилтийн бэлтгэл 84.5 хувьтай байна
Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд нийт 658 төсөл, арга хэмжээ төлөвлөсөн бөгөөд 84.6 хувийн биелэлттэй байгаагаас Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн гол шугам тоноглол, 2023 оны зуны их, урсгал засварын төлөвлөгөөг Эрчим хүчний яамтай хамтран баталсан.
2023-08-29
Үерийн эрсдэлтэй бүсээс 99 айлыг нүүлгэн шилжүүлжээ
Долоон дүүргийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд 2900 айлын нэгж талбар өртөж байгаагаас зөвшөөрөлтэй 2165, зөвшөөрөлгүй 735 нэгж талбар байна. Өнөөдрийн байдлаар үерийн эрсдэлтэй бүсээс 99 айлыг нүүлгэн шилжүүлсэн.
2023-08-29
81 мянган тонн сайжруулсан түлшний нөөц бүрдүүлжээ
2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХХК хамтран 100,000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөсөн.
2023-08-29
Иргэд хувийн машинаа унахаас татгалзах хэрэгтэй гэв
Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд төсвөөс багагүй хэмжээний хөрөнгө гаргасны зэрэгцээ уг асуудлыг хариуцсан сайд хүртэл томилсон атал тэгш, сондгойгоос өөр шийдэл гаргаж чадсангүй гэж олон нийт үүнд ихэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тэгвэл Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өчигдөр мэдээлэл хийв. Түгжрэлийн шалтгаан нөхцөл, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх мэдээллийг тэрбээр өглөө.
2023-08-29