Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

Налайх дүүрэг, Тэрэлжийн замыг түр хаана

Үүнтэй холбогдуулан өнөөдөр зарим газарт зам хаана
2023-09-24

219 290 орон сууцыг ашиглалтад оруулах шаардлагатай гэсэн судалгаа гарчээ

Дунд хугацаанд гэр хорооллыг хөгжүүлэх замаар агаарын бохирдлыг шийдвэрлэх хүрээнд шинэ дэд төв болон олон нийтийн бичил төвүүдийг байгуулж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх шаардлагатай байна. Энэ дагуу зургаан байршилд шинэ дэд төв, 52 байршилд олон нийтийн бичил төв байгуулан, 88 байршилд дахин төлөвлөлт хийж, нийт 219,290 орон сууцыг ашиглалтад оруулах хэрэгтэйг судалгаагаар гаргажээ.
2023-09-23

Хамгийн их бохирдолтой бүсэд 844 646 иргэн амьдардаг

Хамгийн их бохирдолтой бүсэд 844,646 иргэн амьдарч байна. Энэ нь нийслэлийн нийт хүн амын нийт хүн амын 53 хувь юм. Цаг уур, орчны шинжилгээний газрын Судалгааны хүрээлэнгээс Улаанбаатар хотын хамгийн агаарын бохирдолтой хэсгийг Баянхошуу, Долоон буудал,  Баянбүрд орчим гэж тооцоолсон. Энд ерөнхий боловсролын 72 сургууль, 52 цэцэрлэг, 14 эмнэлэг байна. Судалгаанаас үзвэл дотоод орчны бохирдол гадаад орчны бохирдлоос шууд хамааралтай. Иймээс гадаад орчны бохирдлоос хамгаалахын тулд цонхны шүүлтүүр, давхар хаалга болон агаар цэвэршүүлэгч зэргийг хэрэглэх нь эрүүл мэндэд тустай.
2023-09-23

Д.Сумъяабазар: Тендерийн тухай хуулиар худалдан авалт хийвэл хамгийн багадаа 90 хононо

Бид хууль зөрчөөгүй, хуулийн дагуу ажиллаж, автобуснуудыг хурдан оруулж ирэх шийдлийг сонгосон. Үнийн хувьд “Daewoo” маркийн “Euro 5” дизель хөдөлгүүртэй их багтаамжийн автобус 336 сая төгрөг, “Skywell” маркийн цахилгаан их багтаамжийн автобус 625 сая төгрөг, “Hyundai County” маркийн дизель хөдөлгүүртэй дунд багтаамжийн автобус 228 сая төгрөгийн үнэтэйгээр нийлүүлэгдэж байгаа.
2023-09-23

Дарь эх цогцолборын бүтээн байгуулалт 45 хувьтай байна

Дарь эх цогцолборын бүтээн байгуулалт 45 хувьтай байна
2023-09-23

Улаанбаатар, Тяньжин хотын худалдаа, хөрөнгө оруулалтын форум болов

Форумыг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Тяньжин бол Монгол Улсад хамгийн ойр орших далайд гарцтай хот. Манай улсын экспорт, импортын дийлэнх ачаа тээвэр тусбоомтоор дамжин өнгөрдөг. Тиймээс Улаанбаатар, Тяньжин хот нь олон улсын ачаа тээвэр, худалдаа, технологи, боловсрол, соёл зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой. Энэ удаагийн форумаар талууд хооронд байгуулах гэрээ, санамж бичгүүд Улаанбаатар хотын өмнө тулгамдаад буй нийгэм, эдийн засгийн олон асуудлын шийдлийг хөгжүүлж, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа. Цаашид Улаанбаатар, Тяньжин хотын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд нэгэн шинэ хуудсыг нээж, шинэ утга, агуулгаар өргөжин бэхэжнэ гэж бодож байна” хэмээв.
2023-09-22

Нийтийн тээврийн гурван чиглэлийн цагийн хуваарийг өөрчиллөө

Автобусны хүртээмжийг нэмэгдүүлж, зорчигчдын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор нийтийн тээврийн гурван чиглэлийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад байна. Тодруулбал, Наадамчдын зам буюу Нисэх, Яармаг руу явуулдаг гурван чиглэлийн нийтийн тээврийг энэ сарын 19-нөөс эхлэн 06.00 цагт үйлчилгээнд гаргадаг болжээ. Тус чиглэлүүдэд нийтийн тээврийн 42 хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байна. Үүнд дараах гурван чиглэлийг хамруулжээ.
2023-09-22

Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журмын төсөлд санал авч байна

Аливаа хотын хөгжил нь иргэд, оршин суугчдад чиглэж, амьдралын таатай орчныг бүрдүүлсэн байх ёстой. Хүн төвтэй хотын хөгжлийн түлхүүр нь олон улсын жишигт нийцсэн хотын стандартын тогтолцоог бүрдүүлэх явдал юм. Хотын стандарт гэдэг нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцөлийг тодорхойлсон хэм хэмжээ. Тус стандартыг мөрдсөнөөр иргэдийн амьдралын таатай орчин бүрдэхийн зэрэгцээ орчны ая тухтай, эрүүл, аюулгүй байдал хангагдаж, хөрөнгө оруулалтын үр ашиг дээшилнэ. Мөн улс орны эдийн засаг, нийгэмд бодитой эерэг нөлөө үзүүлэх юм.
2023-09-22

Өвлийн бэлтгэл 87 хувьтай байна 

Түүнчлэн орон сууцын хорооллуудын дунд найман байршилд 3.6 км хос шугамд засвар, шинэчлэл хийхээр төлөвлөснөөс одоогоор 93 хувийг нь хэрэгжүүлж дуусжээ. Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн халтиргаа гулгаанаас сэргийлэхийн тулд ирэх өвөл, хавар нийслэлд давс 6235, бодис 6056 тонныг нөөцлөх шаардлагатай гэнэ. Үүнээс одоогоор бодис 1296, давс 3250 тонныг нөөцөлжээ. Улаанбаатар хотод ирэх өвөл халиа, тошин үүсэхээс сэргийлэх, сайжруулсан түлшний нөөцийг хангалттай хэмжээнд бүрдүүлэх нь чухал гэдгийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид сануулсан. Нийслэлийн гэр хорооллын айлуудын хэрэгцээнд энэ өвөл 600 000 орчим тонн түлш шаардлагатай. “Тавантолгой” түлш компанийнхан одоогоор 100 000 гаруй тонн түлш нөөцөлжээ. 
2023-09-22

Улаанбаатар, Тяньжин хотын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Улаанбаатар, Тяньжин хотын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2023-09-22

1296 тонн бодис, 3250 тонн давс нөөцөлжээ

Нийт 6056 тонн бодис, 6235 тонн давс нөөцлөхөөр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 1296 тонн бодис, 3250 тонн давс л авчээ.
2023-09-21

С.Жавхлантбаатар: Автобусаар зорчих үнийг нэмээгүй

С.Жавхлантбаатар: Автобусаар зорчих үнийг нэмээгүй
2023-09-21

Хятад-Сингапурын эко хот концепцын ухаалаг шийдлүүдийг Буянт-Ухаа бүсэд нэвтрүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-ын Тяньжин хотод албан томилолтоор ажилласан. Томилолтын хүрээнд Тяньжин хоттой олон салбарт хамтран ажиллахаар тохиролцсон билээ. Тодруулбал, Хятад-Сингапурын хамтран хэрэгжүүлж буй ухаалаг хот, эко хот концепцын ухаалаг шийдлүүдийг шинэ суурьшлын Буянт-Ухаа бүсэд нэвтрүүлэхээр тохиролцсон. Тэгвэл өчигдөр Улаанбаатар, Тяньжин хотын худалдаа, хөрөнгө оруулалтын форумын үеэр хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
2023-09-21

Бямба гарагт автомашины хөдөлгөөнийг хязгаарлах гудамж, замууд

Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж), Сөүлийн гудамж, Партизаны гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар
2023-09-21

Нийслэлд 1604 хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна

Улсын хэмжээнд 3200 орчим хүн шалгалт өгч байна. Манай улсын нийт хүн амын 65 хувийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг. Иймд залуучуудын ашиг сонирхолд нийцсэн, шаардлагыг хангасан төрийн алба байх ёстой
2023-09-20

Автомашингүй өдрөөр цахилгаан скүүтэр, суррон мотоцикл зэргийн хэрэглээг хориглоно

Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор автомашингүй өдрийг жилд хоёр удаа
2023-09-20

Сурагчдад шүдний үзлэг хийх төсөлд дэмжлэг хүслээ

“Эрүүл хотуудыг дэмжигч” ТББ-ын ерөнхийлөгч Чиба Мицүюки тэргүүтэй эмч, төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны
2023-09-20

Автомашингүй өдрийг энэ сарын 23-нд зохион байгуулах нь 

Автомашингүй өдрийг Улаанбаатарт энэ сарын 23-ны бямба гарагт зохион байгуулахаар болсныг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв. Тухайн өдөр уламжлал ёсоор хотын төв зам дагуух тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 07.00-18.00 цагт хязгаарлах юм байна. Түүнчлэн төв талбайд “Эрсдэлгүй, эрүүл орчныг хамтдаа” өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, мэдээллүүдийг нэг доороос авах боломж бүрдүүлэхээрээ онцлогтой аж. Мөн соёл, урлаг, спортын арга хэмжээнүүдтэй гэнэ. Автомашингүй өдрөөр гэр бүлээрээ алхах, дугуй унахыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас уриалсан юм. Ташрамд дурдахад, үүнээс өмнөх автомашингүй өдрийг өнгөрсөн зургадугаар сарын 3-нд зохион байгуулсан. Уг өдөр “Улаанбаатар марафон” олон улсын тэмцээн болсон билээ. 
2023-09-20