Чингэлтэй, Баянгол дүүрэгт цаг гаруйн хугацаанд интернэт тасалдлаа
Чингэлтэй, Баянгол дүүргийн зарим хэсэгт өчигдөр 11.00-12.30 цагт интернэт тасалдлаа. Тодруулбал, “Mobinet”-ийн хэрэглэгчид интернэтгүй болжээ. Ингэхдээ урьдчилан мэдэгдэлгүйгээр интернэт тасалсныг иргэд шүүмжилж байв. Үүний талаар албаныхнаас тодруулахад “Сүлжээ доголдсоны улмаас интернэт тасалдсан. Инженерийн багийнхан засаж, хэвийн ажиллагаанд нь орууллаа. Баянгол дүүргийн зарим, Чингэлтэйн ихэнх хэсгээр доголдол үүссэн
2024-02-23
Дулаан, уур үйлдвэрлэгчдийн нүүрсний хэрэглээг халж, технологийн шилжилт хийнэ
НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанд Улаанбаатар хотын Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг танилцууллаа. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад PM10 тоосонцор 5, хүхэрлэг хий 10 хувиар буурсан, PM2.5 тоосонцор 4, азотын давхар исэл 11 хувиар тус тус өссөн байна. Азотын давхар исэл нь автомашины яндангаас гарч буй утаанд агууллагддаг аж.
2024-02-23
Автомашингүй өдрийг тавдугаар сарын 25-нд зохион байгуулахаар товлолоо
Энэ хаврын Автомашингүй өдрийг тавдугаар сарын 25-ны бямба гарагт зохион байгуулах товыг нийслэлийн ЗДТГ-аас гаргажээ. Уг өдрөөр хотын төв замуудыг хааж, төрөл бүрийн уралдаан, тэмцээн, арга хэмжээ зохион байгуулдаг. Тэдгээрээс онцлох арга хэмжээ нь “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн юм. Өнгөрсөн онд уг тэмцээнд 30 орноос 30 мянга гаруй хүн оролцжээ
2024-02-21
Утааны эсрэг уралдаан зарлажээ
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах шийдэл, шинэ санаа, оновчтой гаргалгаа бий болгох зорилгоор “Улаанбаатарын агаарын бохирдлын эсрэг шинэ санааны эрэлд” сэдэвт уралдааныг Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, математикчид, эрдэмтдийн холбооноос зохион байгуулах гэж байна. Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид суралцагчид, ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд уг уралдааныг зарлажээ
2024-02-21
Метро барьж байгуулах ажилд 333.0 тэрбум зарцуулахаар төлөвлөжээ
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл хуралдаж, Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг Зөвлөлийн хуралдаанд танилцууллаа. Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барьж байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Тиймээс метро барьж байгуулах гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тооцоо судалгаа, үнэлгээг хийх төслийн хүрээнд энэ оны нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу метро барьж байгуулах бүтээн байгуулалтын ажлыг ₮333.0 тэрбумаар, тус төслийн зөвлөх үйлчилгээний ажилд ₮54.6 тэрбумыг зарцуулахаар төлөвлөжээ.
2024-02-21
Жуулчдыг гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах “Аюулгүй Улаанбаатар” төсөл хэрэгжүүлнэ
БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын аюулгүй байдал, хамгаалалтын нэгдсэн холбоо, нийслэлийн Аялал жуулчлалын болон Цагдаагийн удирдах газар хамтран “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд гадаадын иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах “Аюулгүй Улаанбаатар” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд гадаадын иргэн олноор зорчдог газруудыг камержуулах, эргүүл, хяналтын үйл ажиллагааг сайжруулах, “жуулчин цагдаа” ажиллуулах, гэмт хэргийн хохирогч болсон иргэд шаардлагатай тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлэх нөхцөл бүрдүүлэх ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.
2024-02-21
Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна
Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор энэ сарын 15-аас эхлэн тус голын мөсийг зөөж эхэлсэн. Нийт зургаан экскаватор, 21 хово, нэг бобкат, нэг портер, нэг ковш техниктэйгээр ажиллаж, өнөөдрийн байдлаар 824 рейсээр 16480 тонн мөсийг зөөж тээвэрлэн, Туул голын сав газарт буулгаад байна.
2024-02-21
Цас орж, хүйтэрсэнтэй холбоотойгоор Сэлбэ гол үерлэх эрсдэл нэмэгдлээ
Сэлбэ голд халиа, тошин үүссэнтэй холбоотойгоор мөсийг нь хагалан зөөж, Туул голд буюу Сонсголонгийн гүүр орчим дасгаж эхэлсэн билээ. Өчигдрийн байдлаар уг ажил тав дахь өдрөө үргэлжилж байв. Мөсийг шөнийн цагаар зөөж буйг Геодез, усны барилга байгууламжийн газрынхан мэдээллээ. Мөн сүүлийн өдрүүдэд хүйтэрч, цас орсны улмаас халиа ихсэж, Сэлбэ гол үерлэх эрсдэл нэмэгдсэнийг албаныхан нь хэллээ. Цаашид нөхцөл байдал хүндэрвэл 200 гаруй айл усанд автах эрсдэл үүсээд байгаа аж. Гэсэн ч мөс зөөх, далан барих зэрэг ажил нь дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа гэнэ
2024-02-21
Шатахууны хангамжийг тогтвортой байлгах талаар хэлэлцээр байгуулна
УУХҮ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг уржигдар ОХУ-ын Москва хотод “Роснефть” компанийн удирдлагатай уулзжээ. Энэ үеэр манай талаас энэ онд худалдан авах бүтээгдэхүүний хэмжээг захиалгын дагуу нийлүүлэх, ачилтыг нь тогтвортой байлгах талаар хэлэлцсэн бөгөөд дээрх компанийн зүгээс хамтран ажиллахаа илэрхийлсэн гэж УУХҮЯ-наас мэдээлэв. Дээрх ажлын хэсэгт УУХҮЯ, АМГТГ, газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл багтсан аж
2024-02-21
Үерийн эрсдэлээс сэргийлэх төлөвлөгөө боловсруулж байна
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Нидерландын Хаант Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах нэгж /DRRS/-ийн төлөөллүүдтэй уулзлаа. Энэ үеэр үерийн гамшгаас сэргийлэх, усны барилга, байгууламжийг сайжруулах талаар санал солилцжээ.
2024-02-20