Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүрний урд хэсэгт замын өндрийн хязгаарлалт унажээ. Улмаар хотын төв рүү чиглэсэн замын зорчих хэсгийн 2, 3 эгнээ хаагдсанаас ачаалал түгжрэл үүссэн. Өглөөний 07 цаг 25 минутад зорчих хэсгийг бүрэн чөлөөлж, замын хөдөлгөөнийг хэвийн байдалд шилжүүллээ. Иргэд, жолооч нарыг хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ баримтлахыг анхааруулж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба