Монголд ирсэн япон жуулчдын 70 хувь нь 51-ээс дээш насныхан
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооныхон ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран япон жуулчдыг нэмэгдүүлэх ажлуудыг үе шаттай хийхээр болжээ. Манай улсад аяллын зорилгоор ирж буй япон жуулчдын олонх нь 50-иас дээш насныхан байдаг гэнэ. Өнгөрсөн онд ирсэн аялагчдын гэхэд 70 гаруй хувь нь 51-ээс дээш, 30- аад хувь нь 70-аас дээш насныхан байж. Харин 19- 35 насныхан хамгийн бага буюу ердөө есөн хувийг эзэлсэн аж. Талууд цаашид бусад насныхан, тэр дундаа залуучуудын урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарч, медиа аяллыг загвар байдлаар хөгжүүлэхээр санал нэгджээ
2024-08-07
Монгол, Японы поп соёлын фестивальтай
Монгол, Японы поп соёлын холбооны санаачилгаар “Монгол, Японы поп соёлын фестиваль-2024” арга хэмжээг гурав дахь удаагаа улсын хэмжээнд зохион байгуулна. Уг фестиваль энэ сарын 11-ний 12.00 цагаас “Golden sun event hall”-д болох аж.
2024-08-06
Ачаа тээвэр 28.4, зорчигчийн тоо 3.3 хувиар өсжээ
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оны эхний долоон сарын байдлаарх зам, тээврийн салбарын статистик мэдээллийг гаргажээ. Энэ хугацаанд нийт 74.2 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.4 хувиар өссөн дүн аж. Авто болон агаарын тээвэр, төмөр зам гээд бүх төрлийн хэрэгслээр тээвэрлэсэн ачааны хэмжээ өмнөх жилийн мөн үеийнхээс 13.3-37.6 хувийн өсөлттэй гарсан байна.
2024-08-06
Иргэн Т.Золбаяр төв талбайд 11 дэх өдрөө суулт хийлээ
21 настай хүү 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаад Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдэж очоод амиа алдсан нь олон хүнийг цочирдуулсан. Тэрбээр цагдаа нарт зодуулсны улмаас амиа алдахад хүрсэн гэж ар гэрийнхэн нь мэдээлсэн боловч хууль хяналтын байгууллагынхан үгүйсгэсээр байгаа юм. Үүнтэй холбоотойгоор иргэн Т.Золбаяр өнгөрсөн сарын 25-наас хойш төв талбайд суулт зарлаж байна. Өчигдөр 11 дэх өдрөө талбайд суулт хийсэн тэрбээр “Буруутай этгээдүүд хариуцлага хүлээтэл зогсохгүй” гэж мэдээлсэн
2024-08-05