Хилийн цэргийн 0286 дугаар ангийн хилийн 0294 дүгээр салбарын хариуцсан хэсэг "Жаахан даваа" нэртэй газар 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 16.00 цагт 65 настай иргэн Б нь жимс түүх гэж яваад төөрсөн байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу хилийн албаны тасгийн дарга, ахмад Ц.Энхбаяраар ахлуулсан Булган аймгийн Тэшиг сумын цагдаагийн хэсэг, ар гэрийнхэнтэй хамтарсан бүлэг 16.30 цагт үүрэг гүйцэтгэн 08 дугаар сарын 07-ны өдрийн 06.30 цагт төөрсөн иргэнийг эсэн мэнд олж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өглөө.