Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргана
“Корпорейт хотел энд конвейшн центр”-т болсон улсын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын ажилтан, албан хаагчид болон үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв.
2024-03-26
Канад Улс хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфаниг өчигдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Элчин сайд Сандра Шуфани Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч байгаа тул зудын гамшгийг даван туулахад зориулан тус улсын Засгийн газраас 215 мянган канад долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсныг мэдэгдэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд тохиосон Монгол, Канад Улсын хооронд дипломат харилцааны 50 жилийн ойгоор харилцааны түвшинг шат ахиулж, иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсэнд баяртай буйгаа илэрхийлсэн юм
2024-03-26
Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инновац, хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-оос амжилттай хэрэгжиж буй ажлуудын тэргүүн эгнээнд боомтын сэргэлттэй холбогдох ажлууд эрэмбэлэгдэж байна. Боомтын сэргэлтийн ажил амжилттай, үр дүнтэй байгаа нь Монгол Улсын эдийн засгийн сэргэлтэд ч хувь нэмрээ оруулж байна. 2023 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 68.9 их наяд төгрөг болон тэлж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5,678 ам.долларт хүрсэн" гэв.
2024-03-26
МАН: Малчдад 100 хувийн баталгаа гаргах сан байгуулна
УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд өчигдөр хуралдав. АН-ынхан мэдээлэл хийсэнгүй. Харин МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар дарга Н.Тогтохсүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийв. Үндсэн хуульд 2019 онд оруулсан өөрчлөлт, тус намын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу Баялгийн сангийн тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, үзэл баримтлалыг нь өчигдөр бүлэгтээ танилцуулсан аж. Мөн Мал аж ахуйн салбарт тулгамдаж буй байгаль, цаг уурын нөхцөлийг даван туулах тухай нэг удаагийн хуулийн төсөл боловсруулсныг хэлэлцээд дэмжжээ.
2024-03-26
Зон олны нам нэрээ өөрчлөх хүсэлтээ Дээд шүүхэд хүргүүлжээ
Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу УИХ-ын 2024 оны сонгуульд оролцохоо илэрхийлсэн 27 нам, хоёр эвсэл энэ сарын 25-нд багтаан мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар (ҮАГ)-т хүргүүлэв. МНН, МҮАН-ын Үндэсний эвсэл нэг “хань”-тай болжээ. МУНН, Шинэ нам хамтран Шинэ нэгдсэн эвсэл байгуулсан аж. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нам, эвслүүд сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацааг ирэх сарын 26-28-ны хооронд хэмээн заасан
2024-03-26
Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Г.Дамдинням, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нар “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024-03-26
Монгол Улс ОУПХ-ны Ассамблейд элсээд 57 жил болжээ
Олон Улсын Парламентын Холбооны 148 дугаар Ассамблейн чуулга уулзалт Швейцарын Холбооны Улсын Женев хотноо энэ сарын 23-27-ны өдрүүдэд үргэлжилнэ. Уг чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат нар оролцож байна.
2024-03-26
28 нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлэв
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргахаар Үндэсний аудитын газарт хүлээн авч дууслаа. Төрийн аудитын, УИХ-ын сонгуулийн болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу энэ удаагийн сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг өнгөрөгч 22-ноос авч эхэлсэн юм. Өчигдрийн 21.00 цагийн байдлаар улс төрийн 28 нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө ирүүлээд байв
2024-03-25
Тавантолгой ДЦС-ын төслийн гүйцэтгэгчийг өнөөдрийг хүртэл сонгон шалгаруулаагүй
Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2021 оны аравдугаар сард болон 2022 оны тавдугаар сард тус тус зарласан боловч амжилтгүй болсон байна. Иймд Засгийн газраас станцын төслийг 300МВт+150МВт гэсэн хоёр үе шат болгон хуваах шийдвэр гаргаж, эхний ээлжинд 300МВт-аар барьж байгуулах төсөлд дахин тендер зарласан байна.
2024-03-25
СОНГОЖ БОЛОХГҮЙ УЛС ТӨРЧ: Бурхан шашнаар булхайгаа халхалсан бизнесмен
Төр түшилцэх чадвар, туршлага, хууль тогтоогчийн ёс зүйтэй, эсэхийг үл харгалзан манай сонгогчид олонд танигдсан дүр төрх, хүндлэгдсэн бөхчүүдээ улс төр лүү илгээх “дуртай”. Ийм замаар УИХ-ын гишүүн болсон эрхэм бол Ц.Цэрэнпунцаг. Цагтаа олны хайртай бөх, Гарди цолтон явсан тэрбээр бизнесийн салбарт хөл тавьж, 1999 оноос “Жем групп”-ийг үүсгэн байгуулсан билээ. “Жи мобайл”, “Ddish TV”, “Жем Нет” гээд түүний үүсгэн байгуулсан, эзэмшиж байсан, байгаа компанийн тоо 10 руу дөхнө. АНУ-д 10 гаруй жил амьдарч, бизнесээ зайнаас явуулж байхдаа тэрбээр Доминикан их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан гэнэ. Өмнө нь тэрбээр ШУТИС-ийг автомашин ашиглалтын инженер мэргэжлээр дүүргэсэн юм билээ.
2024-03-25
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрлөө
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы хуралдааны эхэнд Засгийн газраас 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, хуулийн төсөлд гишүүдийн байр суурийг нэгтгэх шаардлагатай байгаа тул тус намын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлтийг илэрхийлэхэд, хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа ажлын дөрөв хоногийн завсарлага өгсөн юм.
2024-03-22