“Хөх сувд” 10 хоног үргэлжлэх нь
24 дэх удаагийн “Хөх сувд” мөсний баярыг ирэх сарын 13-23-нд зохион байгуулна. Мөсний баяр өнгөрсөн жилүүдэд 2-3 өдөр болдог байсан бол энэ оноос 10 хоногийн хугацаанд үргэлжлэх нь.
Уржигдар 13 цаг 00 мин
2025 оныг “Олон улсын мөсөн голуудыг хамгаалах жил” болгов
Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) энэ оныг “Олон улсын мөсөн голуудыг хамгаалах жил” болгон зарлаж, мөстөл, мөсөн гол эрчимтэй хайлж буй асуудлыг дэлхий нийтийн анхаарлын төвд оруулахаар зорьж буйгаа мэдээллээ.
Уржигдар 12 цаг 00 мин
Б.Гүнчинсүрэн: Эртний хүний шүд нь НТӨ 24 750 оны үед хамаарахыг тогтоосон
Монгол, Польшийн эрдэмтэд хамтарсан судалгааныхаа хүрээнд эртний хүний үүдэн шүд олжээ. Энэ нь Монголын нутгаас олдсон плейстоцены буюу мөстлөгийн үеийн хүний хоёр дахь олдвор юм байна. Эхнийх нь Хэнтий аймгийн нутагт орших Салхитын хөндий хэмээх газраас олдсон хүний гавлын ясны оройн хэсэг. Харин хоёр дахь нь Өмнөговь аймгийн Булган сумын Хөтөл усны агуйгаас олдсон үүдэн шүд болов.
2025-01-09
Гадаад, дотоодын жуулчдад ялгавартай үнээр үйлчилдэг гажуудлыг С.Одонтуяа сайд “дэмжив”
Тусгай хамгаалалттай газарт нэвтэрч буй, ямар нэгэн үйлчилгээ авч байгаа жуулчдыг гадаад, дотоод гэж ялгахгүй ижил хэмжээний төлбөр, хураамж авдаг болох асуудлыг бизнес эрхлэгчид, судлаачид олон жил хөндсөн. Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын өмнөх сайд Б.Бат-Эрдэнэ тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийг ялгамжгүй тогтоосон юм
2025-01-07
Монгол ногтруу говьд “үлджээ”
Өнгөрсөн онд говийн бүсэд сүүлийн 30 жилд тохиогоогүй өнтэй, дэлгэр зун болсны үрээр монгол ногтруу (syrrhaptes paradoxux) эрс олширсныг судлаачид хэлэв.
2025-01-06
Уур амьсгалын өөрчлөлтийн мэдээ боловсруулдаг болох нь
Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-ынхан 2011 онд суурилуулсан, АНУ-ын “Cray” компанийн өндөр хурдны компьютерын тусламжтайгаар өдөр тутмын цаг агаарын урьдчилсан прогноз мэдээгээ боловсруулж иржээ. Өдгөө эдгээр компьютерын ашиглалтын хугацаа дууссанаас хурд нь эрс удааширч, нийт хүчин чадлынхаа 30 хувьд ч хүрэхгүй ажиллаж буй гэнэ.
2025-01-06
Нийт нутгийн 40 гаруй хувьд их эрсдэлтэй байна
Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн зарим, Булган, Сэлэнгэ, Дундговийн цөөн сумдын нутгаар нэн их болон их эрсдэлтэй.
2025-01-04
Аялал жуулчлалын шилдэг маршрутаар Баянзагийг шалгаруулав
Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Баянзагийн хөндийг жуулчдын таалалд хамгийн их нийцсэн, аяллын шилдэг маршрутаар тодруулжээ. Аялал жуулчлалын салбарын шилдгүүдийг шалгаруулах “Go Mongolia tourism awards-2024” ёслолын арга хэмжээний үеэр Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо тус газрыг ийн үнэлсэн байна.
2025-01-02
Завханы Отгон сумд 43 градус хүрч хүйтэрчээ
Энэ сарын 26-27-нд шилжих шөнө Завхан аймгийн Отгон сумд 43 градус хүрч хүйтрэн, агаарын температурын үнэмлэхүй их утга бүртгэгдсэн талаар цаг уурын байгууллагаас мэдээлэв.
2024-12-30
Мэлхий хадыг халхлан барьсан цахилгааны шонгуудыг буулгана
Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь гол үзмэрүүдийн нэг Мэлхий хадны ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз, амралтын газрууд эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдохын тулд эл дурсгалыг халхлан өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шонгууд босгож, байгалийн дүр төрх, харагдацыг нь муутгаж байгааг аялал жуулчлалын салбарынхан нийгмийн сүлжээнд хөндсөөр ирсэн.
2024-12-30
Бөхөн нутагладаг хоёр цэгт өвс, тэжээл байршуулжээ
Байгаль хамгаалагч Н.Данзансүрэн Ховд аймгийн Манхан сумын ЗДТГ-тай хамтран бөхөн байршдаг хоёр цэгт өвс, тэжээл байршуулжээ. Үүний зардлыг байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос тус сумын байгаль хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгөөс шийдсэн аж.
2024-12-25
У.Тунгалаг: Бэлчээрт байгалийн аясаар сэргэх, өөрийгөө эрүүлжүүлэх хугацаа олгох хэрэгтэй
Манай улсын нийт газар нутгийн талаас илүү хувь нь анх байснаасаа ямар нэг байдлаар өөрчлөгдсөн гэсэн үг. Хэр зэрэг өөрчлөгдсөнөөр нь ангилдаг. Ямартай ч 10 орчим хувь нь эргэлт буцалтгүй буюу байгалийн аясаар дахин сэргэхээргүй доройтсон гэж тогтоосон байдаг. Тэгвэл үүнээс хойш энэ ангилал, хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдэг нь хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг хэмжих үзүүлэлт болох юм.
2024-12-25