Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр батална
Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцүүлж эхэлжээ. Уг төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсны сацуу тэдэнд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгийнхэн ч бий аж. Хөтөлбөрийг 2030 он хүртэл хэрэгжүүлж, зургаан үндсэн зорилгын хүрээнд 14 зорилттой байхаар төсөлд тусгажээ
2024-02-26
Хууль, дүрмийг уландаа гишгэгч Б.Пүрэвдорж
УИХ-ын 2024 оны сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Эрх мэдлийн төвлөрлийг задалж, олон намын төлөөлөлтэй, ёс зүйтэй, мэргэжлийн парламент бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон байна. 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлэх нь нээлттэй. Гэхдээ хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улс төрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь та, бидний гарт бий. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Тэдэнд алдаа гаргах эрх байхгүй
2024-02-26
Гадаад улсад байгаа иргэд дөрвөн өдөр саналаа өгнө
УИХ-ын ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр санал авахаар тогтоосон. Манай улсын Элчин сайдын яам, олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй
2024-02-23
Газрын тухай хуулийг зөрчсөн асуудлаар хяналт шалгалтын сонсгол явуулна
Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 25 дугаар захирамжаар Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тогтоох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Мөн Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой дэд Ажлын хэсгийг 19 байгууллагын 28 албан тушаалтны бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.
2024-02-22
Улсын хэмжээнд 1.5 сая толгой мал хорогджээ
Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Шуурхай штабт мэдээлэл хийлээ. Өдөр бүрийн 11.00 цагт зудын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэхээр болжээ.
2024-02-22
Г.Тэмүүлэн: Сарлагийн хөөврийн килограмм тутамд урамшуулал олгодог болно
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн өнөөдөр (2024.02.21)ноос ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, тэр дундаа сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй уулзаж, татварын орчны эрх зүйн шинэчлэлийн хүрээнд санал солилцлоо.
2024-02-21
УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардлаа
УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр ээлжит бус хуралдаан хийж, орон нутагт үүсээд буй зудын нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Улмаар ээлжит бус чуулган яаралтай зарлаж, УИХ-ын болон УИХ-ын дэгийн тухай хуульд зудын болон байгалийн гэнэтийн гамшиг, аюул тулгарсан нөхцөлд Засгийн газраас ямар арга хэмжээ авах тухай нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцэхийг шаардсан юм. Мөн тус бүлгээс Зудын аюул үүссэн нөхцөлд авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулсан аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Туваан “Уг тогтоолын төсөл дөрвөн заалттай. Үүнд зудын нөхцөл үүссэн үед ямар арга хэмжээ авах тухай бодлого боловсруулах, арилжааны банк дахь малчдын зээлийн үлдэгдлийг төр нэг удаа хариуцан төлөх тухай төсөл оруулж ирэх, малчдыг хоёроос доошгүй жилийн турш малын хөлийн албан татвараас чөлөөлөх, эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд 2024 оны улсын төсөвт тодотгол хийж, зарлагыг гурван их наяд төгрөгөөр танаж, бууруулах талаар тусгасан” гэлээ
2024-02-21
“Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхгүй”
Улсын хэмжээнд Газрын тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаа, газар олголт, ашиглалт, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, АМНАТ-ийн орлогын тооллоготой холбоотой асуудлыг цогцоор нь судалж, дүгнэлт гаргах, хяналт шалгалтын ажлын хэсгийг УИХ-аас байгуулжээ. Тэд нээлттэй сонсгол хийхэд бэлтгэхээс гадна иргэн бүрт газрыг нь эзэмшүүлэх зохицуулалт бүхий хуулийн төсөл боловсруулах гэнэ
2024-02-20
Суудал бөглөгч
УИХ-ын 2024 оны сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Эрх мэдлийн төвлөрлийг задалж, олон намын төлөөлөлтэй, ёс зүйтэй, мэргэжлийн парламент бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон байна. 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлэх нь нээлттэй. Гэхдээ хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улс төрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь та, бидний гарт бий. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Тэдэнд алдаа гаргах эрх байхгүй
2024-02-19
Ёс зүйн хорооны орон тооны гишүүд үнэмлэхээ гардаж авлаа
Улсын Их Хурлын Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Баттөмөр өнөөдөр (2024.02.15) Төрийн албаны зөвлөлийн дарга, Ёс зүйн хорооны гишүүн Л.Цэдэвсүрэн,Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Б.Пүрэвдагва, Ёс зүйн хорооны дарга,Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс нарыг хүлээн авч уулзан үнэмлэхийг нь гардуулж,Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцлоо.
2024-02-16
Таван бүсэд хамаарах 13 тойрог байгуулав
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолыг парламентаар баталж, таван бүсэд хамаарах нийт 13 тойрогтой байхаар тусгасан. Ингэхдээ Үндсэн хуульд 2019, 2023 онд оруулсан өөрчлөлтийг хэрэгжүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг бууруулах зэрэг зорилтыг үндэслэл болгожээ
2024-02-16
Б.Батманлай УИХ-ын ХМОНХГ-ын даргын үүргийг гүйцэтгэж байна
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар одоогоор албан ёсны даргагүй байгаа аж. Уг албан тушаалд УИХ-ын гишүүн асан З.Алтайн охин А.Энхзулыг өнгөрсөн оны гуравдугаар сард томилсон билээ. Тэгвэл тэрбээр уг ажлаа өнгөрсөн арваннэгдүгээр сард хүлээлгэн өгсөн аж. Түүнийг удахгүй болох сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэсэн мэдээлэл байна. Тиймээс эдүгээ УИХ-ын ХМОНХГ-ын даргын үүргийг Мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга Б.Батманлай хавсран гүйцэтгэж буй юм байна
2024-02-14
УИХ-ын дарга Киргиз, Унгар улсад айлчилна
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сард Бүгд Найрамдах Киргиз, ирэх сарын эхээр Унгар Улсад айлчлах нь. Уг айлчлалыг оны эхээр товлосон ч хойшлуулж, энэ сард хийхээр болсон юм байна. Илүү тодорхой мэдээлэл хараахан гараагүй байгаа аж. Монгол, Киргиз улсын хувьд төрийн өндөр дээд хэмжээний айлчлал харьцангуй ойрхон хийж буй. Өнгөрсөн оны долоодугаар сарын 9-11-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар тус улсын Төрийн тэргүүн С.Н.Жапаров Монголд албан ёсны айлчлал хийсэн нь Ерөнхийлөгчийн хувиар 21 жилийн дараа зочилсон явдал болсон юм. Мөн өнгөрсөн аравдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад айлчилсан
2024-02-14
УИХ-ын дарга Г.Занданшатар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрт бараалхлаа
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад өрнөсөн ардчилал, шилжилтийн үеийн сорилтуудыг давах, парламентын ардчиллыг төлөвшүүлэх, шинэ Үндсэн хууль боловсруулах үйл хэрэгт Герман мэргэжилтнүүд, ХБНГУ-аас тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрч өргөжиж буйд Монголын ард түмэн баяртай байна гэв.
2024-02-08