Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

Томоохон 100 гаруй үйлдвэрт урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах нь

Монголын мянганы сорилтын сан, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-тай хамтран үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх уулзалтыг өчигдөр зохион байгууллаа. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 100 орчим үйлдвэр, аж ахуйн нэгжийн болон олон улсын байгууллагын төлөөлөл уг уулзалтад оролцсон юм. Засгийн газрын 53 дугаар тогтоолоор Үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг бууруулах төлөвлөгөөг баталсан
2024-04-23

Нийслэлийн 28 979 иргэн 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт авна

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэл хотын оршин суугч 28 979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс иргэдийн дансанд орж эхэлжээ.
2024-04-23

Б.Тулга: Орос, Хятад хоорондын тээврийг газар нутгаараа дамжуулах нь Монголд ашигтай

Хилийн боомтуудыг хөгжүүлэх асуудлаарх Монгол Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын ажлын хэсгийн хамтарсан хурал Сэлэнгэ аймагт боллоо. Хамтарсан хуралд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн-Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын тэргүүн Алексей Самбуевич Цыденов оролцов.
2024-04-22

Тогтвортой хөгжилд цахим инновацыг нэвтрүүлэх төлөвлөгөө гаргана

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын 80 дугаар чуулган Бангкок хотноо өнөөдөр эхэлж байна. Дөрөвдүгээр сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэх чуулганд “Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой хөгжилд цахим инновацыг ашиглах нь” сэдвийн хүрээнд үргэлжилнэ.
2024-04-22

Дэлхийн банкны хаврын чуулга уулзалтаар санхүү, эдийн засгийн асуудлыг хэлэлцлээ

АНУ-ын Вашингтон хотноо Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хаврын чуулга уулзалт 4 дүгээр сарын 15-наас 20-ны өдрүүдэд боллоо.
2024-04-22

Гэнэт цахилгаан тасалдсаны улмаас үүссэн хохирлыг хэн хүлээх вэ

“Манай аймагт цахилгаан байнга тасарч байна. Тасрах болгонд нь хийж байгаа бялуу болон бусад бүтээгдэхүүн хог болно. Мэдээж хэн ч хариуцлага хүлээхгүй. “Гэмтэл гарлаа” гээд л цахилгаан тасалчихдаг. Сайн засаж болдоггүй юм уу” хэмээн Говь-Алтай аймагт нарийн боовны үйлдвэрлэл эрхлэгч цахим хуудсандаа бичжээ. Тус аймагт шороогоор хүчтэй шуурсаны улмаас уржигдар цахилгаан хязгаарлахад хүрсэн байна. Дуучин Г.Эрдэнэтунгалагийн тоглолтын үеэр цахилгаангүй болж, үзэгчид нь гар утасныхаа гэрлийг тусгаж, тоглолтыг үргэлжлүүлжээ. Мөн микрофон, дууны аягүйгээс тэрбээр үзэгчидтэйгээ хамтран дуулсаар уг тоглолт өндөрлөсөн гэнэ. Архангайд ч сүүлийн үед хэд хэдэн удаа цахилгаан тасалджээ.
2024-04-22

ГҮМҮДА-Тэр ертөнц

Гүмүда-Сарны цэцэг. Олон жилийн өмнө энэ сайхан нэртэй цэцгийн талаар сонсоод эрж хайсан ч үлгэр домгийн гэлтэй түүнийг бодитоор харж чадаагүй юм. Тиймээс дахин давтагдахгүй энэ цэцэгсийг өөрийн гараар хийж эхэлсэн нь хязгааргүй уудам орчлонгийн хаа нэгтээ ийм цэцэгс байж магад гэх сэтгэгдлийг надад төрүүлсэн. Магадгүй тэр ертөнцөд.
2024-04-19

“Ногоон бонд”-ын санхүүжилтээр 17 тэрбум төгрөг татжээ

“Ногоон бондын санхүүжилтийн хүрээ”-нд тодорхойлсон төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэх 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татсан.
2024-04-19

Төмрийн хүдрийн үнэ 10 гаруй хувиар өслөө

БНХАУ-д эрэлт өсөх хүлээлт нэмэгдэж, төмрийн хүдрийн үнэ энэ долоо хоногт 10 гаруй хувиар өслөө. Энэ нь 2022 оны дунд үеэс хойших хамгийн сайн үзүүлэлт болов. Сингапурын Түүхий эдийн биржид төмрийн хүдрийн үнэ тонн нь 108 орчим ам.долларт хэлбэлзэж байна.
2024-04-19

Ханги-Мандал боомтоор жижиг автомашин нэвтрэхийг зөвшөөрөв

Ханги-Мандал боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, Монгол, Хятад хоёр орны иргэд, тээврийн хэрэгслийн харилцааг эрчимжүүлэх, боомтын нээлтийн түвшинг тасралтгүй дээшлүүлэх зорилгоор дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай жижиг оврын тээврийн хэрэгслээр хил нэвтрэх боломжтой боллоо.
2024-04-18

“Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хэлэлцэж байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дарга Деннис Фрэнсисийн санаачилгаар “Тогтвортой хөгжлийн төлөөх долоо хоног” арга хэмжээ энэ сарын 15-нд Нью-Йорк хотноо эхэллээ.
2024-04-18

Мөжитэй хамтдаа хуримтлуулцгаая

Багачуудад зориулсан зурагт хуудсыг ХААН Банк “Дэлхийн мөнгөний 7 хоног” аяны хүрээнд гаргасан бөгөөд энэхүү аян нь 3-р сарын 20-ноос хойш гурван долоо хоногийн турш орон даяар үргэлжилсэн билээ. Энэ хугацаанд цахим аюулгүй байдал болон мэдээллийн аюулгүй байдлын асуудлуудыг хөндөж, олон нийтэд санхүүгийн цахим залилангаас сэргийлэх зөвлөмжүүдийг хүргэж, сургалт зохион байгуулсан юм.  
2024-04-18

Канадын сэргээгдэх эрчим хүчний туршлагыг нэвтрүүлнэ

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Чимэдрэгзэн, Эрчим хүч хэмнэлтийн газрын мэргэжилтэн П.Хийморьсайн нар энэ сарын 15-ны өдөр Канадын Ванкувер хотод ажиллалаа. Мөн Бритиш Колумб мужийн Зохицуулах Хорооны дэд дарга Анна Фунг, Зохицуулагч Блэйр Локхарт, Гүйцэтгэх захирал Юланда Доминго нартай Монгол Улс болон тус мужийн эрчим хүчний зохицуулалтын үйл ажиллагааны талаар санал солилцов.
2024-04-18

Уур амьсгалын санхүүжилтийн шинэ стандартуудыг боловсруулна

АНУ-ын Вашингтон хотноо энэ өдрүүдэд болж буй Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн хаврын чуулга уулзалтад Монголын Санхүүгийн зохицуулах хорооны дарга тэргүүтэй төлөөлөл  оролцож байна.
2024-04-18

Газрын тосны үнэ 18 хувиар өсөв

Газрын тосны үнэ 2024 оны эхнээс 18 орчим хувиар нэмэгдсэн. Энэ оны гуравдугаар сард Украины талаас ОХУ дахь газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү дроны дайралт хийснээр газрын тосны үнэ өсөхөд нөлөөлжээ.
2024-04-17

Зэсийн үнэ өсөж, тонн нь 9000 ам.долларыг давлаа

Сүүлийн дөрвөн сарын турш зэсийн үнэ тонн тутамдаа 8500-8600 ам.долларын орчимд хэлбэлзэж байсан. Харин гуравдугаар сараас эхлэн өсөж, дөрөвдүгээр сарын эхээр 9000 ам.долларыг давав.
2024-04-17

Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал компаниудад цохилт өгч байна

БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын тэргүүлэгч компаниудын нэг болох 40 жилийн түүхт Vanke компани санхүүгийн хүндрэлд ороод байна. Тодруулбал, тус улсад өрнөж буй үл хөдлөхийн салбарын хямралын улмаас дээрх компанийн ашгийн хэмжээ 2023 онд 46 хувиар буурчээ.
2024-04-17

Гадаад худалдаа 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарав

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний гурван сарын эдийн засгийн зарим үзүүлэлтийг танилцууллаа. Жилийн I улиралд манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.1 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 6.4 хувь буюу 367.2 сая ам.доллароор өссөн үзүүлэлт аж. Импортоор 2.4 тэрбум ам.долларын бараа, түүхий эд авч, экспортод 3.7 тэрбумын бүтээгдэхүүн нийлүүлснээр гадаад худалдааны тэнцэл 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. 
2024-04-17