Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

ЮнионПэй картаа уншуулаад хосоороо Universal-руу аялаарай

Амьдралд  дурсамж нэмэх гайхалтай аяллын тань үнэнч анд ЮнионПэй картаа уншуулаад хосоороо “Бээжин хот-Universal Studio” -руу аялах эрхийн эзэн болоорой.
2023-10-16

Тяньжин боомтод 4450 чингэлэг хүлээгдэж байна

Аравдугаар сарын 1-10-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн Замын-Үүд чиглэлд нийт 10 галт тэрэг гарсан байна. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж буй 4450 орчим чингэлэг үлджээ.
2023-10-16

Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нөхцөл байдалтай танилцлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг тэргүүтэй албаны төлөөлөл орон нутагт ажиллаж байна.
2023-10-15

Паблик арт, өрөг урлагийн “Нууцаас нууцад” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Ташрамд дуулгахад “Нууцаас нууцад” уран бүтээлийн үзэсгэлэн Соёл урлагийг дэмжигч ХААН Банкны дэргэдэх ХААН галерейд 2023.10.28 өдрийг дуустал ажлын өдрүүдэд 09-18 цагийн хооронд үнэ төлбөргүй олны хүртээл болох тул соёл урлагт шимтэн дурлагч хэн бүхнийг урьж байна.
2023-10-13

Монгол Улс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална

Цаашид харилцан сонирхсон салбартаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд парламент хоорондын шийдвэр чухал гэдгийг тэрбээр онцолсон юм. Эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, стратегийн түншлэлд хүргэх хоёр талын нийтлэг зорилтыг биелүүлэх талаар тэд санал солилцсон байна.
2023-10-13

Бизнес эрхлэгчдэд зориулсан “Хөгжлийн хөтөлбөр”-ийн элсэлт эхэллээ

Бизнес эрхлэгч та олон улсад шалгарсан менежментийн арга барил, Швейцар улсын амжилттай бизнес эрхлэгчдийн туршлагыг хослуулан бизнесээ удирдан явуулахыг хүсэж байна уу? Тийм бол таныг ХААН Банк болон BNP сан хамтран 5 дахь жилдээ зохион байгуулах гэж буй “Хөгжлийн хөтөлбөр” цогц сургалтад оролцохыг урьж байна.
2023-10-13

ХААН Банк бяслагны үйлдвэрийг Ногоон зээлээр санхүүжүүллээ

Европын холбооны стандартыг бүрэн хангасан тус үйлдвэр нь Монгол Улсын бяслагны зах зээлийн 20 хувийг хангах хүчин чадалтай бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй шинэ тоног төхөөрөмж ашигласнаар жилд ялгаруулах нүүрс хүчлийн хийг 177.3 тонноор буюу 30%-иар бууруулах тооцоо гаргажээ. ХААН Банкны ногоон зээлээр түүхий сүү хадгалах танк, бяслаг зүсэгч зэрэг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөс гадна шилэн фасад, хаалга, 150 мм чулуун хөвөн сэндвич хавтан, дулаан тусгаарлагч зэрэг барилгын дулаалгын материалуудыг авчээ.
2023-10-13

Нийтийн орон сууцны багц стандарт баталлаа

Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвийн захиалгаар боловсруулсан “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ, нийтийн зориулалттай орон сууцны барилгын менежмент, багц стандарт"-ыг Стандарт хэмжил зүйн газрын даргын 2023 оны аравдугаар сарын 5-ны өдрийн С/38 дугаар тушаалаар баталжээ.
2023-10-12

“Монголын цахилгаан холбоо” компанийн төрийн эзэмшлийн хувийг 66 болгох нь

“Монголын цахилгаан холбоо” компани нэмж 11.2 сая ширхэг хувьцаа гаргахаар болжээ. Ингэснээр төрийн эзэмшлийн хувь хэмжээ 94.7 хувиас 66 болж буурахыг зарим эх сурвалж мэдээлэв.
2023-10-12

Нүүрсний “өрсөлдөөн”-д бид хэрхэн тоглох вэ

Олон улсын харилцаа, эрчим хүчний асуудалтай холбоотойгоор дэлхий даяар нүүрсний хэрэглээ 2022 онд 8.3 тэрбум тоннд хүрсэн нь түүхэн дээд түвшинд тооцогджээ.
2023-10-12

Эрчим хүчний ачаалал 1567 мвт хүрнэ

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэн, төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхийг сайдад даалгажээ. Тус салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байна.  
2023-10-12

Бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгална

Монголбанк 2024 онд инфляцийг 7.8 хувь буюу тус банкнаас гаргасан зорилтот түвшинд хүрнэ гэж үзлээ. Тодруулбал, 2023 оны эцэст инфляц 9.3 хувьд хадгалагдах төлөвтэй байна.
2023-10-11

Нүүрсний өрсөлдөх чадвар, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудлаар хэлэлцэж байна

“Mining week 2023” чуулганы гурав дахь өдрөө үргэлжилж, нүүрс болон газрын тосны салбарыг онцолж байна. Энэ өдөр нүүрсний салбар дахь төрийн өмчит компаниудын засаглалын шинэчлэлийн ажлууд, худалдаа, экспортыг нэмэгдүүлэх төлөвлөгөө, нүүрс гүн боловсруулах, нэмүү өртөг шингээх төслүүдийг танилцуулж, нүүрсийг биржээр борлуулсны давуу талууд, нүүрсний үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлууд ба гарц боломжийн талаар илтгэл тавигдаж байгаа юм.
2023-10-11

Б.Чойжилсүрэн: “Эрдэнэбүрэн" УЦС барих төслийн санхүүжилтийг Хятадаас зээлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэбүрэн" УЦС барих төслийн санхүүжилтийн асуудлыг хэлэлцсэн байна. Энэ хүрээнд Хятадаас 253 сая ам.долларыг 20 жилийн хугацаатай, 2 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл авахаар болсон талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө.
2023-10-11

Онцгой дэглэмийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК 363.2 тэрбум төгрөг хэмнэжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Б.Ганбат “Онцгой дэглэм тогтоохын өмнө тус компанитай холбоотой 4.3 их наяд төгрөгийн өр, төлбөр байсныг хоёр их наядаар бууруулсан.
2023-10-11

Улаанбаатарт орон сууцын үнэ 9.3 хувиар өсжээ

Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт ийм орон сууцын ам метрийнх нь үнэ 3.93, Чингэлтэйд 3.77, Баянголд 3.47, Баянзүрхэд 3.33, Сонгинохайрханд 2.78 сая байсан аж. Тэгвэл дээрх хугацаанд хуучин орон сууцын ам метр нь дунджаар 3.44 сая төгрөгийн үнэтэй байсан гэнэ.
2023-10-11

Монгол Улсын нийт газар нутгийн 45 хувьд геологийн суурь судалгаа хийжээ

Монгол Улсын нийт газар нутгийн 45 хувьд геологийн суурь судалгаа хийсэн. Ирэх онд нийт газар нутгийн 25 хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх геологийн дататай болох юм.
2023-10-11

Төсвийн зарлагыг Тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулах шаардлага байна

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран “Тогтвортой хөгжлийн санхүүжилтийн хувьд улсын өрийг дахин авч үзэх нь” сэдэвт бодлогын хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
2023-10-11