Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сонгодог урлаг

“Эмоци” продакшн өнгөрсөн 10 жилд юу бүтээснээ тайлагнана

“Эмоци” продакшны 10 жилийн ой энэ онд тохиож буй. Тус продакшныхан ойдоо зориулж "Нэгэн зуны цэцэг" жүжгийг үзэгч фенүүддээ толуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, 10 жилийн турш хийсэн бүтээснээ тайлагнан анх удаа тайзны бүрэн хэмжээний жүжиг толилуулахаар шийдэж, олон сарын турш жүжигтээ бэлдэн ажилласнаа продакшны хамт олон онцлов. Жүжгийн найруулагчаар Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, хөгжмийн зохиолчоор rock n roll-ийн "эцэг" Д.Өлзий-Орших, зохиолчоор "нууцлаг" эрхэм Тодко Самсон нар ажиллаж байгаа аж. 
2023-10-04

Астор Пиаццоллагийн цуврал прелюдиг Монголд анх удаа сонордуулна

Удаах хэсэгт Монголын хөгжмийн нэрт хөгжмийн зохиолчид болох Сэмбийн Гончигсумлаа, Зундуйн Хангал, Бямбасүрэнгийн Шарав, Шатарын Өлзийбаяр, Хишигтогтохын Алтангэрэл нарын олонд танигдсан зохиолууд болон, тоглогдож байгаагүй шинэ зохиол бүтээлүүдээс нь түүвэрлэн үзэгч түмэндээ хүргэхэд бэлэн болоод байна. Тоглолтыг хөгжим судлаач Доктор, профессор Бадамжавын Батжаргал тайлбарлан хүргэхээрээ онцлог.
2023-09-26

Н.ЧУЛУУНХҮҮ: Б.Шарав, А.Энхтайван нарын нэрэмжит уралдаанд бэлтгэж байна 

Театрууд үүдээ нээж, үзэгчдээ хүлээж авах цаг ойртож байна. ДБЭТ уран бүтээлийн 61 дэх улирлаа Ж.Бизегийн “Кармен” дууриар энэ сарын 29-нд нээнэ. Шинэ улирлын хөтөлбөрийн эхэн хэсэгт буюу ирэх сард Б.Шаравын “Чингис хаан” дуурийг үзэгчдэд хүргэх аж. Уг дуурийн Жамухын дүрд дуурийн дуулаачдын олон улсын уралдаануудын шагналт Н.Чулуунхүү тоглож магад аж. Дүрүүдэд тоглохоор бэлтгэж буй теноруудаас шалгаруулж шийдэх тул магадгүй гэж буй юм. Тус театрын найрал дуучдын дунд гоцлоочдын хэмжээний ур чадвартай залуус байдгийн нэг нь тенор Н.Чулуунхүү. Олон улсын тайзнаа хэдэнтээ эх орныхоо нэрийг“цоллуулсан” түүнийг уншигчдадаа танилцуулъя. 
2023-09-20

“Гэгээн Муза”-д “Про” театрынхан гялалзлаа 

Ид бүтээж, туурвиж буй найруулагч М.Батболдын баг ч хэд хэдэн төрөлд нэр дэвшиж, амжилттай оролцлоо. Тодруулбал, “Бүгд чамд хайртай” жүжгээрээ шилдэг эмэгтэй гол дүрийг О.Энхтуул бүтээжээ. Мөн драмын жүжгийн төрөлд шилдэг тайз засал “Орфей” театрынх байлаа. “Бүгд чамд хайртай” жүжгийн тайзны зураачаар ажилласан.О.Баярмагнай энэ шагналын эзэн болсон юм. 
2023-09-19

ТАНИЛЦ: "Гэгээн Муза-17" олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

Энэ удаагийн наадамд Монгол, Румын, Польш, Энэтхэг, Ирланд, Япон, БНСУ, Герман, Итали, Филиппин зэрэг 13 орны театр, продакшны 60 гаруй уран бүтээлийг үзэж шалгаруулан хоёрдугаар шатанд 6 орноос 23 бүтээл нэр дэвшин өрсөлдсөн юм.
2023-09-18

"Хайрын виз" даруулах уу

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлэтэн, сэтгүүлч, зохиолч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг шинэчлэн есдүгээр сарын 29-нөөс Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа тавих гэж байна.
2023-09-15

ДБЭТ-т уран бүтээл “буцалж” байна 

Энэ удаагийн “Сонгодог жаран” тоглолтын хөтөлбөрийг эцэслэн батлахад амаргүй байсан тухай Уран сайхны зөвлөлийнхөн нь ярьж байв. Учир нь 60 жилийн турш бүтээсэн дуурь, балет, найрал хөгжмийн бүтээл тус бүр сонгомол тул альнэгийгньонцлоход хүндрэлтэй байсан гэнэ. Юутай ч өчигдөр өглөөний бэлтгэл сургуулилалтын үеэр Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь нь олон бүтээлийн дундаас онцгойрох мэтэгшиглэсээр байлаа. Уран сайхны зөвлөлийн гишүүн, гоцлол дуучин, Гавьяатжүжигчин Б.Эрдэнэтуяагаас зарим зүйлийг тодруулсан юм.
2023-09-08

"Би ч гэсэн жаргамаар байна" уянгын драмын жүжгийг орон нутгийнханд толилуулна

Оросын нэрт зохиолч В. Красногоровын бүтээл "Би ч гэсэн жаргамаар байна" уянгын драмын жүжгийг орон нутгийнханд толилуулахаар боллоо. Тодруулбал, есдүгээр сарын 14,15-нд Увс аймгийн Улаангомд, 17-нд Завхан аймгийн Тосонцэнгэлд,19-нд Архангай аймгийн Цэцэрлэгт, 21-нд Өвөрхангай аймгийн Хархоринд тус бүр тоглоно.
2023-09-07

Ч.НАЙДАНДОРЖ: Монголын театрт шинэ уур амьсгал орж иржээ

Ядуусын хорооллын хуучин балгас. Дам нуруу нь санжганасан, бохир заваан, тоос, шороо дарайсан эл балгасын эзэгтэйг Опал гэдэг. Тэрбээр хамаг итгэл сэтгэлээ алдчихаад, басхүү өөрийгөө ч гээчихээд, өдөр бүр хог түүх, гуйланчлалдаа бүр дасжээ. Ёс юм шиг өдөр бүр түрдэг тэргээрээ дүүрэн хог ачаад бөгтийж явна. Нурж унах дөхсөн тэрхүү балгаст хайр, басхүү гэрэл гэгээ нуугдан буй ажээ. Сэжигч гэдэг нь жигтэйхэн бяцхан муужгай бохир завааныг үл тоон Опалтай зэрэгцэн амьдардаг нь балгаст ямар нэг татах хүч байгааг илтгэх шиг. 
2023-09-05

Балетыг медиа арттай хослуулсан анхны бүтээл"Lala Land” "төрлөө"

Сонгодог урлагийн содон бүтээлийг олон нийтийн хүртээл болгож, жуулчдын сонорыг мялаан, соёл урлагийг сурталчлах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэй "Lala Land” медиа арт балетын тоглолт Нийслэлийн төв талбайд амжилттай тоглолоо.
2023-09-03

Хөгжимчид хүчээ нэгтгэн “Улаанбаатар фестиваль”-ийг олон улсын түвшинд хүргэв 

Тэрбээр хөгжмийн наадмыг санаачлан зохион байгуулж, олон улсын түвшний цар хүрээ өргөнтэй арга хэмжээ болгохоор зорьж буй хамт олонд баяр хүргэж үг хэлсэн. “Аав минь Архангайд төрж, өссөн хүн. Гэхдээ үзэсгэлэнт байгальтай эх орноо бүхэлд нь хайрладаг, тойрон аялахыг хүсдэг хүн байлаа. 1965 онд албан томилолтоор говийг зорихдоо Говь гурван сайхан хайрханд зориуд очиж үзсэн юм билээ. Нэрт зураглаач Уртнасан гуай хамт явсан. Нэг нь байгалийн үзэмжийг дурандаа буулгаж, нөгөөх нь хөгжим зохиосныг Монголын үе үеийн хөгжимчид тоглосоор байна. Энэ сайхан бүтээлийг нь сэргээж, хэзээ ч, хэн ч тоглоход бэлэн, бүрэн болгосонд талархаж байна” гээд тэрбээр хөгжмийн наадмыг хөгжүүлэх санд хандив өргөсөн юм. 
2023-08-25

Төгөлдөр хуурчид “Гарамгай тоглооч” шагнал хүртлээ

Энэ удаа манай улсаас Консерваторын оюутан, сурагчдын төлөөлөл болон төгөлдөр хуурын сургалтын төвүүдийн багш нар оролцжээ. Тухайлбал, “Ami’s piano and art school”-ийн багш С.Алимаа болон Б.Ариунаа нар насанд хүрэгчдийн ангилалд II байр эзэлсэн аж. Мөн “Гарамгай тоглооч” ангиллын шагнал хүртжээ. Тэд хослон, дөрвөн гарын зохиолуудыг дөрвөн өдөрт зургаан удаа тоглосон гэнэ. 
2023-08-17

Баритон Э.Анхбаяр Италид “Кармен”-д дуулав

Дуурийн гоцлооч, баритон, Гавьяат жүжигчин Э.Анхбаяр Итали улсын “Teatro Romano”-д хөгжмийн зохиолч Ж.Бизегийн “Кармен” дуурийн Эскамилиогийн дүрд тогложээ. Энэ нь тус улсын аялал жуулчлалын гол төвүүдийн нэгт байдаг задгай театр аж. Дуучинтай холбогдож тоглолтынх нь талаар тодруулахад “Анх удаа дуурийн эх оронд “Кармен”-д дууллаа. Цаашид илүү хичээх болно” гэв. Ташрамд дуулгахад, тэрбээр Япон Улсад зохион байгуулж байгаа олон улсын дуурийн дуулаачдын томоохон уралдааны төгсгөлийн, шийдвэрлэх шатанд өрсөлдөхөөр уригдаад буй бөгөөд ирэх аравдугаар сард арлын орныг зорих юм. 
2023-08-07

“Улаанбаатар” наадамд таван орны хөгжимчид оролцоно 

Санаачлагч, зохион байгуулагчид уг фестивалийг Төв Азийн хамгийн том хөгжмийн наадам болгохын төлөө зүтгэхээ илэрхийлээд буй. Долоо хоногийн турш үргэлжлэх наадмын хүрээнд цөөхүүл болон симфони найрал хөгжмийн гэсэн хоёр томоохон тоглолт болно.  Улсын филармонид энэ сарын 19-ний үдэш болох цөөхүүл найрал хөгжимчдийн тоглолтоор Й.С.Бахын хоёр хийлд зориулсан концертыг БНХАУ, АНУ-ын хөгжимчид гоцлон хүргэх юм байна.
2023-08-04

“Шарав ба Жанцанноров” цомог худалдаанд гаргажээ 

Студийн бичлэгийг өнгөрсөн онд хийлгэсэн ч техникийн ажлын явцаас шалтгаалан өдийд олон нийтэд хүргэж буй юм байна. Цомгийг “Альфа” номын дэлгүүр, “Эгшиглэн” хөгжмийн үйлдвэр, сургалтын төвөөс худалдаж авах боломжтой гэнэ. Мөн уг бүтээлийг гадаадад амьдардаг монголчууд болон олон улсын сонсогчдод хүргэхээр цахимаар сонсох боломжтой 37 талбарт байршуулжээ. 
2023-07-21

Балетчин У.Бат-Эрдэнэ эх орондоо зуны сургалт явуулна 

АНУ-д амьдардаг, балетчин, “World ballet grand prix Mongolia” байгууллагын захирал У.Бат-Эрдэнэ ирэх сарын 14-19-нд эх орондоо балетын эрчимжүүлсэн сургалт зохион байгуулахаар болжээ. Тэрбээр насанд хүрэгчдэд, багш нарт гэсэн ангиллаар уран сэтгэмж, олон ардын бүжиг, контемпорари, хослол болон монгол бүжиг, урын сан зэрэг сэдвээр зургаан өдрийн хичээл заах юм байна. Мөн тухайн сарын 20-нд БНСУ-ын Балетын холбоо, “World ballet grand prix Mongolia” байгууллага, Солонгосын олон улсын балетын уралдааны ерөнхийлөгч Пак Жае Хын бүх насныханд нээлттэй хичээл заах ажээ. Балетчин У.Бат-Эрдэнэ нь ДБЭТ-аас ажлын гараагаа эхэлсэн, олон улсын уралдаанд манай улсаас анхлан өндөр амжилт үзүүлсэн, балетын урлаг өндөр хөгжсөн улс орнуудад хэдийн танил болсон мэргэжилтэн билээ. 
2023-07-05

Балетын гоцлооч Ц.Мөнгөншагай мөнгөн медаль хүртжээ 

ДБЭТ-ын балетын гоцлооч, “Хунт нуур”-ын алиа салбадайн дүрээр үзэгчдэд танигдаж буй Ц.Мөнгөншагай БНСУ-д болсон “XVI Korea international ballet competition” уралдааны насанд хүрэгчдийн ангилалд мөнгөн медаль хүртжээ. Уг уралдаанд БНСУ, Монгол, Филиппин, Норвег, Украин, БНХАУ гэсэн зургаан улсын 240 гаруй бүжигчин насны дөрвөн ангилалд өрсөлдсөн байна.
2023-06-27

 “World ballet competition 2023”-т М.Номин хоёрдугаар байр эзэлжээ 

Ялангуяа хоёр дахь үзүүлбэрээрээ 9.438 буюу хамгийн өндөр оноо авсан аж. Уг уралдаан шүүх аргачлалаар бусдаас ялгаатай юм байна. Долоон шүүгчийн өгсөн онооноос хамгийн бага болон ихийг хасаад, үлдсэн тавынх нь дунджаар эцсийн дүнг гаргадаг гэнэ. Сурагч М.Номинг тус сургуулийн багш М.Төмөрцоож дасгалжуулан оролцуулжээ. 
2023-06-26