“Эмоци” продакшны 10 жилийн ой энэ онд тохиож буй. Тус продакшныхан ойдоо зориулж "Нэгэн зуны цэцэг" жүжгийг үзэгч фенүүддээ толуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, 10 жилийн турш хийсэн бүтээснээ тайлагнан анх удаа тайзны бүрэн хэмжээний жүжиг толилуулахаар шийдэж, олон сарын турш жүжигтээ бэлдэн ажилласнаа продакшны хамт олон онцлов.
Энэхүү эмгэнэлт драмын жүжгийн найруулагчаар Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, хөгжмийн зохиолчоор rock n roll-ийн "эцэг" Д.Өлзий-Орших, зохиолчоор "нууцлаг" эрхэм Тодко Самсон нар ажиллаж байгаа аж. Зохиолч Тодко Самсон "Нэгэн зуны цэцэг"-ийнхээ талаар "Драмын жүжиг гэдэг аль ч цаг үед тухайн нийгмийнхээ толь тусгал нь байдаг. Манай жүжиг өнөөгийн нийгмийн сайн муу, сайхан муухайг хамгийн тод өнгөөр, хамгийн чангаар дуугарна гэж итгэж байна. Зохиолчийн хувьд хайр сэтгэл, гоо сайхан, гоо зүй, эмзэглэл, эмгэнэл бүх зүйлийг багтааж харуулахсан гэж хичээсэн" хэмээв. "Ингээд "Эмоци"-ийнхний үзэгч фенүүдэд хандаж "Нэгэн зуны цэцэг" жүжгийг үзэх таван шалтгааныг онцолъё.