Чөлөөт бөхийн олимпийн бус жингийн ДАШТ арванхоёрдугаар сарын 10-11-нд Унгар улсад болох билээ.
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 70, эмэгтэйчүүдийн 55, 60 кг-д болох тус тэмцээнд Монгол Улсаас эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг сонгох сорил тэмцээн өнөөдөр "Эко цогцолбор"-т эхэллээ.
Сонирхуулахад, энэ жилийн УАШТ-д эрэгтэйчүүдийн 61 кг-д Т.Түвшинтулга, 70 кг-д Б.Батзориг, эмэгтэйчүүдийн 55 кг-д Г.Отгонжаргал, 60 кг-д О.Оюунтуяа нар аваргалсан юм.