Рио Де Жанейрод болсон зуны олимпын наадмын чөлөөт бөхийн 65 кг-ын жинд зодоглосон манай тамирчин Г.Мандахнаран хүрэл медалийн үзүүрээс атгаад алдсан билээ. Медалийн төлөөх барилдаанд Узбекистаны бөх Ихтиёр Наврузовтой учраа таарч барилдсан бөгөөд Наврузовыг 7 оноогоор буулган авсан боловч, шүүгчид эцсийн мөчид Г.Мандахнаранг зугтсан хэмээн үзэж, барилдааны цаг дууссаны дараа ялалтыг эсрэг талд өгсөн юм.
Харамсалтайгаар ялагдал хүлээсэн гавьяат тамирчин Г.Мандахнаранд "Хүчит Чулуут" ХХК-ийг үүсгэн байгуулагчдын зүгээс хоёр өрөө байр бэлэглэж байгаа юм байна.