Зуны олимпын XXXI наадамд чөлөөт бөхийн 65 кг-ын жинд манай тамирчин Г.Мандахнаран зодоглож, өнөөдөр үүрээр мөнгөн медалийн төлөө Узбекистаны бөх Ихтиёр Наврузовтой барилдсан юм. Манай тамирчин 7:6-гаар буулган авсан боловч шүүгчид зугтсан хэмээн үзэж, ялалтыг Узбекитсаны бөхөд өгсөнд эгдүүцсэн дасгалжуулагч Цэрэнбаатарын Цогтбаяр, Бямбаренчингийн Баяраа дэвжээн дээр хувцсаа тайлан эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. Монголчууд төдийгүй АНУ-ын бөхийн холбоо ч шүүлт булхайтай байсныг илэрхийлэн албан ёсны твиттер хуудсандаа жиргэсэн.
Ganzorig won the bronze match 7-6. After the finals whistle & celebration they give Navruzov a point for something and switch the result.
— USA Wrestling (@USAWrestling) August 21, 2016
Харин манай жиргээчид шүүгчдийн булхайтай шүүлтийг эсэргүүцэн "тайчиж" эхэлжээ.
Эсэргүүцжийн! Гувцсаа тайчаа шидчлээ! Бүүүүүү!!! pic.twitter.com/r7qijnw6u7
— Ц. УЯНГА - Элийрэгч (@Uyanga_ts) August 22, 2016
Эсэргүүцэх давалгаанд орлоо! Кк pic.twitter.com/6atrO2KxcC
— Уужим Б.Дэлгэрхангай (@khangai08) August 22, 2016
Эсэргүүцэлд нэгдэж нүцгэлж байна :)) pic.twitter.com/VKD5MgZ87z
— С. Баяр (@bayartaivan) August 22, 2016
Гадаадынхан ч уг шүүлтийг булхайтай болсон хэмээн үзэж эсэргүүцлийн давалгаанд нэгджээ.
We're so sad for Ganzorig #wrestling pic.twitter.com/LeTJzq42tF
— Willie Saylor (@WillieAtFLO) August 21, 2016
Фэйсбүүкчид ч уг эсэргүүцлийн давалгааг дэмжиж буй.