Риогийн олимпийн Марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн уралдаанд 155 марафонч хурд сорив. Манайхаас Гавьяаттамирчин Б.Сэр-Од, ОУХМ Д.Гантулга, Ц.Бямбажав нар уралдсан юм. Гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:24.26 секундийн амжилтаар 92 дугаар байрт орсон юм. Д.Гантулга 2:27.42 секундээр 107, Ц.Бямбажав 2:36.14 секундээр 130 дугаар байрт орсон юм.