Риогийн олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээний 65, 97 кг-ийн барилдаанууд үргэлжилж байна. 97 кг-д манайхаас Азийн аварга Д.Хүдэрбулга эхний тойрогт гоц мөргөсөн юм. Улмаар шигшээ 16-д Кыргыстаны Магомед Мусаевтай оноолт таарч, ялагдлаа. Одоо манай бөх Мусаев финалд шалгарч чадвал дагах тойрогт барилдах эрхтэй болно.