Риогийн олимпийн сүүлчийн өдөр чөлөөт бөхийн 65, 97 кг-д медалийн эзэд тодрох учиртай. 65 кг-д Гавьяат тамирчин Г.Мандахнаран зодоглож байна. Манай бөх эхний тойрогт Лондоны олимпийн хүрэл медальт, Инчёны Азийн наадмаас алт, Энэтхэгийн бөх Йогешвар Дуттай оноолт таарч, 3:0-ээр буулган авлаа. Мандахаа одоо БНХАУ-ын Ерланбик Катай, ДАШТ-ий мөнгөн медальт Австралийн Сахит Прицрени нарын хэн ялсантай нь хүч үзнэ.