НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор иргэд бараа үйлчилгээ худалдан авсан баримтаараа сугалаанд оролцох эрхтэй болсон билээ. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 22-ны НӨАТ-ын сугалааны арав дахь тохирол явагдаж, нийт 8469 азтан тодорсон байна. Үүний дотор хоёр азтан 20 сая төгрөг, 1 супер азтан 200 сая төгрөгийн азтан болсон байна.
Үүнд дөрвөн сая төгрөгийн 8 азтан, 500,000 төгрөгийн 76 азтан, 20 мянган төгрөгийг 7.635 хүн , 100 мянган төгрөгийг 748 хүн, 20 сая төгрөгийг 2 хүн тус тус хожсон юм. Энэ удаагийн сугалаанд тавдугаар сарын 01-нээс 15-ны хооронд хэвлэгдсэн баримтуудыг оролцуулжээ.
Мөн түүнчлэн худалдан авалт хийснээс хойш 15 хоногийн дотор төлбөрийн баримтаа EBARIMT цахим хуудсанд бүртгүүлэх учиртай аж. Уг хугацааг хэтэрч бүртгүүлсэн тохиолдолд СУГАЛААНЫ ТОХИРОЛД болон НӨАТ-ЫН 20 ХУВИЙН БУЦААН ОЛГОЛТОНД хамрагдах боломжгүй болохыг анхааруулж байна.