Гуравдугаар амаржих газарт 2011 оны есдүгээр сарын 8-нд Э.Хонгорзул кесарево хагалгаа хийлгэж хүүхэд төрүүлэх үед тус эмнэлгийн эмч нар ажилдаа хариуцлагагүй хандаж, хэвлийн хөндийд нь самбай (марль) үлдээсний улмаас гэдэс нь үхжиж тайруулсан хэрэг нэг хэсэг хэвлэлийнхний анхаарлын төвд байсан. Тухайн үед Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Манай эмч нарын хариуцлагагүй байдлаас болжээ” хэмээж байсан. Улмаар буруутай ажилтнуудыг ажлаас нь халсан билээ. Уг хэрэгт Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм.
Эх барих эмэгтэйчүүдийн эмч асан Ц.Оюунгэрэл, эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байсан Д.Батзаяа, сувилагч Д.Ганчимэг нар нь Э.Хонгорзулын хэвлийн хөндийд самбай үлдээснээс хохирогчийн бие муудаж, 2012 оны арваннэгдүгээр сарын 19-нд Зэвсэгт хүчний клиникийн төв госпитальд хагалгаа хийлгэж гэдсээ тайруулсныг тогтоожээ. Дээрх гурван хүнд Дүүргийн I прокурорын газраас Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлд заасан “Өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ.
Уг хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх өнг өрс өн баасан гаригт хэлэлцэж, Ц.Оюунгэрэл, Д.Батзаяа, Д.Ганчимэг нарын эмчлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж нэг жил зургаан сар хорих ял ногдуулжээ. Улмаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагаг үй гэж үзэж, нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар болсон байна.