Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Сүрэнхортой холбоотой хэрэг сүүлийн хэд хоног хэвлэлийн хуудаснаас салахгүй байгаа. Түүнийг дэд сайдыгаа залилж мөнгө авсан гэх мэдээлэл байсан ч энэ нь шалгалтаар тогтоогдоогүй аж. Түүнд холбогдох хэргийг шалгаж буй УМБГ-ын ажилтнуудаас энэ талаар тодруулахад “Үйлдвэр худалдааны дэд сайд Я.Содбаатарыг залилан мэхэлсэн зүйл байхгүй.
Харин түүний нэрийг барьж Д.Сүрэнхор “Дэд сайд гадаадад томилолтоор явах болсон тул холбогдох зардлыг нь гаргана уу” хэмээн цохолт хийгээд мөнгийг нь авч “идсэн”-ээ хүлээж байгаа гэв.