Монголын иргэн 33 настай Пүрэвжавын Батчулуун гэгч эмэгтэй 12.4 мянган еврогийн өртөгтэй тамхийг Ирландын хилээр хууль бусаар давуулах гэж байгаад баригджээ. Ирландын Дублин хотод оршин суудаг тэрбээр сургалтын визтэй тул хуулийн дагуу долоо хохногт 20 цаг ажиллах эрхтэй гэнэ. Батчулуун нь бага насны хоёр хүүхэдтэй бөгөөд тэднийгээ тэжээх гэж тамхины наймаа хийсэн гэж мэдүүлжээ. Түүнд хориотой бараа хууль бусаар хил давуулахаар завдсан хэргээр хоёр жилийн хорих ял оноожээ.