Эрүүгийн цагдаагийн газрынхан их хэмжээний эм бэлдмэлийг улсын хилээр хууль бусаар оруулж ирснийг илрүүлсэн байна. Хууль бусаар оруулж ирсэн эдгээр эм бэлдмэл нь Баяннгол дүүргийн нэгдүгээр хороо “Богд-Ар” хорооллын 5а байранд байрлах “Бээжин анкан” хувийн эмнэлгийнх аж. Эм бэлдмэлүүд нь Монгол улсад хэрэглэхийг зөвшөөрсөн эмийн жагсаалтад байхгүйгээс гадна ямар ч бичиг баримтгүй хуурамч эмийг иргэдэд зарж, эмчилгээнд хэрэглэж байжээ. Цагдаагийнхан уг эм бэлдмэлийг хураан авч дээжийг нь нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын лабораторид хүргүүлсэн байна. Уг эмнэлгийн эмч Жан Чан “эмийн талаар мэдэхгүй, захирал оруулж ирсэн гэж тайлбарыг өгч байна.