Т.Дэлгэрмөрөнд холбогдох шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүх танхимд болох байсан ч өмгөөлөгчөө сольсон гэх шалтгаанаар шүүх хурал ирэх сарын дөрөвнийг хүртэл хойшлогдлоо. Т.Дэлгэрмөрөнийг өмнө нь Хишигбаатар өмгөөлж байсан бол өчигдрөөс эхлэн Н.Батсайхан өмгөөлж эхэлсэн аж. Ингээд тус шүүх хурал хоёр дахь удаагаа хойшлогдоод байна. Өнгөрсөн жил тус дүүргийн шүүхээс түүнд хоёр жил тэнсэн харгалзах ял ногдуулсан. Шүүхийн энэ шийдвэрт дүүргийн прокурор эсэргүүцэл бичсэнээр Т.Дэлгэрмөрөнд холбогдох хэргийг дахин хэлэлцэх болсон юм.