Өнгөрөгч ням гаригт Вокзал- Ботаник чиглэлийн IY номерын троллейбусны жолооч БГД-ийн 10-р хороо “Өгөөж” ХХК-ийн уулзвар дээр явж байсан явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.
Ослын талаар жолооч ярихдаа “Би хүн байгааг нь хараагүй хажуугаар өнгөрсөн жолооч хүн дайрчихлаа гэхээр нь зогссон. Буугаад хартал тойргийн траншейны нүхний дэргэд хүн хэвтэж байсан” хэмээн цагдаа нарт мэдүүлсэн байна.
Одоогоор энэ хэргийг шалгаж байна.