Манай улс 1994 оноос эхлэн сургалтын төрийн сангийн зээл олгожээ. Их, дээд сургуульд суралцагчдад нихйт 26 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Харин гадаадын их дээд сургуульд суралцагчдад 27 сая ам.долларын зээл олгосон бөгөөд зээл эргэн төлөгдсөн тохиолдол одоогоор байхгүй байна. Түүнчлэн гадаадад суралцаж байх хугацаандаа оргон зайлсан 200 гаруй иргэн байна.