БНХАУ-ын нэгэн бага сургуульд өчигдөр хутга барьсан этгээд зургаан хүүхдийн аминд хүрч, долоон хүн шархдууллаа хэмээн тус улсын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Гэмт этгээд өглөөний 7:20 минутын үед баривчлагдсан байна. Улсын клиникт ажиллаж байгаад гарсан, дунд насны эмч мэргэжилтэй сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн байсныг олж тогтоожээ.
Шархадсан сурагчид одоогоор мужийн эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ.
“Вү” овогтой гэмт этгээдийн халдсан сургууль “Фүжиан” мужид оршдог аж.
Сүүлийн долоон жил хятадад иймэрхүү хэрэг ихээхэн гарч байгаа нь хувийн өш хонзон, сэтгэл мэдрэлийн доголдолтой хүмүүсээс болж байгаа гэж таамаглаж байгаа юм байна.