Дулааны улиралд бага насны хүүхдүүд зам тээврийни осолд өртөх нь ихэсдэг байна. Судалгаагаар хавар, намрын улиралд дунд сургуулийн хүүхэд осолд ихээр өртдөг нь тогтоогджээ. Өнгөрсөн онд 564 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 36 нь нас барсан байна. Тиймээс ослоос урьдчилан сэргийлэхийн тулд замын цагдаагийн газраас сургууль, цэцэрлэгийн орчимд олон улсын стандартад тохирсон авто машины хурд сааруулагчийг байрлуулахаар болжээ.