Т.Дэлгэрмөрөнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн танхимд болно. Уг хэргийг нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж, прокурор нь яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлсэн. Гэвч хэрэг өнөө хэр нь шийдэгдээгүй байна. Энэ сарын эхээр болох байсан шүүх хуралд шүүгдэгч Т.Дэлгэрмөрөн эмнэлгийн магадлагаа явуулаад өөрөө ирээгүй учир холбогдох шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулсан аж.