Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Швейцар улсын Женев хотноо байрлах Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирлын урилгаар тус байгууллагад айлчилж, үйл ажиллагаатай нь танилцаад ирсэн юм. Айлчиллын үр дүнгийн талаар өөрийн эрхлэх асуудлын хүрээнд багтах Оюуны өмчийн байгууллагын удирдлага ажилтнуудтай уулзаж ярилцлаа.
Тэрээр Дэлхийн Оюуны Өмчийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг Монголын хөрсөнд хэрхэн буулгах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэргэжлийн байгууллагууд хэрхэн хамтран ажиллах, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо солилцлоо. Зарим ойлголт, нэр томъёог нэг мөр болгох, үндэсний стратегийг боловсруулах талаар санал боловсруулж танилцуулахыг үүрэг болгож ирэх долоо хоногт эргэж уулзахаар тохирчээ.