Энэ сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгаас Улаанбаатарын чиглэлд явж байсан зорчигч тээврийн микроавтобус осолдсоны улмаас гурван хүн амиа алдсан эмгэнэлт хэрэг гарчээ. Оройн 20.00 цагийн үед Арвайхээрээс 14-15 хүнтэй гарсан микроавтобус шөнийн хоёр цагийн үед Төв аймгийн Лүн сумаас 40 орчим км-ийн цаана осолдож, газар дээрээ нэг хүн амь насаа алдаж, нэг нь Эрдэнэсант сумын эмнэлэгт нөгөө нь Лүн сумын эмнэлэгт хүргэгдэн ирж анхны тусламж авсан боловч нас барсан аймшигт осол боллоо.