Өнгөрсөн долоо хоногт “Метрополис” баарнаас хар тамхи биедээ авч явсан залууг баривчлан Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэнэ. Тус дүүргийн цагдаагийн хэлтэст “энэ газар хар тамхи зардаг, шөнийн цагаар цаг хэтрүүлэн ажилладаг” гэх мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу тус клубт очиход тэнд үйлчлүүлж байсан Б гэх залуу биедээ хар тамхи авч явсныг цагдаагийнхан илрүүлжээ.