Орон сууцанд орж чадалгүй дөрөв, таван жил хохирч яваа иргэд өчигдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд цуглаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажил хангалтгүй байгаа тухай холбогдох хүмүүстэй нь уулзаж ярилцжээ. Хэрэв шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажил цаашид ч удааширч, тэдний хохирлыг барагдуулж өгөхгүй бол суулт хийнэ гэдгээ хохирогч Д.Гэрэлтуяа хэлсэн юм.