Монголын хилийг зөрчин, хулгайн ан хийсэн хэргээр баригдсан Оросын зургаан иргэнийг шүүх хурал ОХУ-ын Буриадад боллоо. Өнгөрсөн жилийн аравдугаар сарын 23-нд Буриадын Жемчуг тосгоны 19-60 насны зургаан хүн хулгайгаар загас барихаар манай хилийг санаатай зөрчсөн юм. Тэдний дөрөв нь манай хилчдэд баригдаж харин хоёр нь зугтаж амжжээ. Зугтсан хэрэгтнүүд зургаан хоногийн дараа Монд боомтод баригдсанаар бүлэг хэрэгтнүүд торны цаана суусан юм. Буриадын бүгд найрамдах улсын дээд шүүхээс тэдэнд жил зургаан сарын тэнсэн харгалзах ял өгсөн байна.
Мөн өнгөрсөн зун алдсан малаа хайж яваад, манай нутагт 40 км нэвтрэн орсон хоёр буриад иргэнд нэг жилийн тэнсэн харгалзах ял өглөө хэмээн Буриадын прокурорын газраас мэдээлжээ.
М.Сугараа