ТЕГ-ынт Татвар төлөгчтэй харилцах хэлтсээс эрхлэн АНУ-ын “USAID” төсөлтэй хамтран татвар төлөгчдөд зориулсан ээлжит гарын авлага болох “Нэмэгдсэн өртгийн албан татвар” товхимлыг хэвлүүлж хот хөдөөгийн Жижиг дунд бизнес эрхлэгчдэд хүргэснээс гадна утсаар зөвлөгөө өгөх төвд ирсэн татвар төлөгчдийн асуултуудаар бэлтгэдэг “Асуувал харулъя” товхимол гарлаа. Мөн удахгүй ТЕГ, Ахмадын холбоо мэргэшсэн нягтлан бодогчдын ТИНЗ нийгэмлэгтэй хамтран “Татвар ба хөгжил” сэтгүүл гаргах болжээ.